Би заана

Та 1234.mn сайтад албан ёсны бүртгэлтэй сургагч уу? Тэгвэл энэ хэсгээр логин хийж өөрийн сургалтаа зохион байгуулна уу. (Сургагчаар бүртгүүлэх үү?)

Гар утасны дугаар

Нууц үг

Нууц үгээ мартсан уу? Тусламж

Албан ёсны сургагч болсноор та:
  • Ажлын санал хүлээн авах
  • Сургалт үүсгэх, ажиллах
  • Орж ирсэн орлогоо хянах
  • Сурагчидтай мэссэжээр харилцах
  • Өөрийгөө олон нийтэд таниулах
  • Сургалтынхаа үзүүлэлтүүдийг графикаар харах боломжтой.
Сургагчаар Бүртгүүлэх

Асуулт & Хариулт

Хувийн бизнесээ эхлэе, надад ямар ашигтай вэ?

Та 1234.mn сайт дээр сургалт явуулснаар дараах давуу талыг эдлэх боломжтой :

  • Таны бэлтгэсэн хичээлд суралцсан хүн бүрээс та 10,000 ₮ цэвэр ашиг авах болно! Та сургалтаа оруулаад хүлээх л үлдлээ. Таны сургалтыг сурталчлах, хүмүүст хүргэхийг бидэнд даатгана уу.
  • Та 1234.mn сайт дээр сургалт явуулснаар өөрийгөө уг салбарт мэргэжилтэн гэдгээ олон нийтэд батлан харуулах бөгөөд ажил олгогчдын анхаарлыг татах нь гарцаагүй. Тиймээс та одоо байгаа ажлаа сайжруулан солих (ажилгүй байгаа бол ажилд орох) боломж өндөр болно!
  • Нэг л удаа заана. Маш хялбархан, та хичээлээ нэг л удаа бэлтгээд сайтад байрлуулна. Дахин дахин хичээл заах шаардлаггүй. Суралцагч бүртгүүлэх бүрт танд автоматаар мэдэгдэнэ.
  • Юу ч зааж болно. Тэр байтугай 1234.mn дээр одоо байгаа сургалтыг ч давхардуулан зааж болно. Та илүү заахыг хэн мэдэх билээ! Жишээ нь элсэлтийн математик, ширээний теннис, англи хэлний орчуулга, хоол хийх тухай... Хамгийн гол нь та өөрөө сайн чаддаг байхад л болно. Мөн та өөр хүний бэлтгэсэн бичлэг ашиглаж болохгүй гэсэн ганц нөхцөлтэй.
  • Хязгааргүй сургалт. Та хэдэн ч сургалт явуулж болох бөгөөд танаас сургалт явуулж байгаагийн төлбөр, сайтын төлбөр авахгүй. Харин хүн сурах бүрт танд өдөр шөнөгүй мөнгө орж ирэх болно. Таны нэг л удаа бэлтгэсэн сургалт олон жилийн турш танд мөнгө оруулсаар байх болно.
  • Мөн та шинэ зүйл судлан суралцаад түүнийгээ зааж болно. Юм шинээр судлах нь таныг ч хөгжүүлнэ, өөрийгөө хөгжүүлэнгээ мөнгө хийцгээе!
  • Та онлайн видео сургалт явуулснаар Монгол Улсыг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Ихэнх хүмүүс цаг зав гарган интернэт, ном судлан шинээр юм сурах боломж бололцоо бага байдаг. Хэлний болон цаг завын бэрхшээл маш их. Харин таны бэлтгэсэн видео сургалтанд сууж богино хугацаанд мэргэжлийн чадвараа дээшлүүлэх нь таны хувьд Монгол улсдаа оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Хамтдаа Монгол Улсаа хөгжүүлье!!
1234.mn дээр онлайн сургалт явуулна гэж юу гэсэн үг вэ?
Онлайн видео сургалт явуулахад хэцүү юу?
Сургалтын ашгаа хэрхэн авах вэ?

Та сургагчын эрхээрээ нэвтрэн ороод "Төлбөр тооцоо" хэсгээр орж өөрийн дансаа оруулах болон өөртөө орж ирсэн мөнгөний жагсаалтыг харах боломжтой. Сар бүрийн эцэст бид таны сургалтанд суусан нийт хүний тоог тооцон харгалзах мөнгийг таны дансанд шилжүүлж байх болно. Та өөрийн хуудаснаас өөрийн сургалтандаа сууж буй бүх хүмүүсийг харж орлогоо тооцоолох боломжтой.

Ямар сургалт явуулж болох вэ?

Юу ч зааж болно. Тэр байтугай 1234.mn дээр одоо байгаа сургалтыг ч давхардуулан зааж болно. Та илүү заахыг хэн мэдэх билээ! Жишээ нь програмчлал, элсэлтийн математик, ширээний теннис, англи хэлний орчуулга, хоол хийх тухай гэх мэт юу ч байж болно. Хамгийн гол нь та өөрөө сайн чаддаг байхад л болно. Гагцхүү та гадаад дотоодын өөр хүний бэлтгэсэн бичлэг ашиглаж болохгүй гэсэн ганц нөхцөлтэй.

Хэн зааж болох вэ?

Сургагч юуны өмнө уг зааж буй сэдвээ сайн эзэмшсэн байхыг шаардана. Та сайн эзэмшиж чадвал шинэ зүйл сураад заасан ч болох юм. Мөн зааж буй видео хичээлүүд нь бусдаас хуулбарласан эсвэл шууд бусдын бичлэгийг ашигласан байхыг хориглоно. Бид сургалтыг нээхээс өмнө хичээл бүрийг нарийвчлан шалгаад хэрэв шаардлага хангаж байвал сургалтыг нээдэг. Сургалтыг явуулахдаа 15x15 дүрмийг баримтална. Өөрөөр хэлбэл дунджаар 15 минутын 15 хичээл эсвэл нийт 225 минут хүрэх богино хэмжээтэй хичээлүүдийг зааж болно. Энд шаардах зүйл бол нийт хичээлийн минутын нийлбэр дор хаяж 225 байх явдал юм. Тиймээс та жишээ нь 7-8 минут үргэлжлэх 30 хичээлтэй сургалт явуулж болно гэж ойлгож болно.

Хэрхэн сургалт нээх вэ?

Хэрэв танд сургагчийн нэвтрэх эрх байхгүй бол Энд дарж сургагчаар бүртгүүлнэ үү. Бүртгүүлэхэд болон цаашид багшаар ажиллахад ямар нэг төлбөр байхгүй. Та өөрийн сургагчийн эрхээр нэвтрээд тэндээсээ хүссэн сургалтаа шинээр үүсгэнэ.

Сургалтаа хэрхэн явуулах вэ?

Та өөрийн сургагчийн эрхээр нэвтрээд үүсгэсэн сургалтаа сонгоно. Тэндээс сургалтанд байх хичээлүүдийг үүсгэж товч агуулгыг текстээр оруулж өгнө. Үүний хажуугаар хичээл бүрд зориулсан видео файл бэлтгээд бидэнд илгээх ба бид видео бүрийг хичээлийн агуулгатай нь хянаж үзээд шаардлага хангасан бол таны видеог 1234.mn дээр байрлуулан сургалтыг нээж өгөх болно. Нээх үедээ бид 1234.mn сайтад бүртгүүлсэн бүх хэрэглэгчдэд таны хичээлийн тухай и-мэйл илгээн зарладаг. Мөн бид шинээр тавигдсан сургалтуудыг нэгтгэн тодорхой хугацаанд и-мэйл маркетинг, FM радио, TV реклам ашиглан олон нийтэд зарлах болно.

Видео хичээлийн нөхцөл ба шаардлага

Таны бэлтгэх видео дараах нөхцлүүдийг хангах шаардлагатай :

  • Бусад хүний бичлэгээс агуулгыг шууд хуулбарласан эсвэл өөр хүний бичлэгийг шууд ашигласан байж болохгүй.
  • 5-20 минутын хугацаанд үргэлжилнэ. Дунджаар 15 минутын 15 хичээл хамгийн тохиромжтой.
  • Тухайн сургалтын бүх видеонуудын үргэлжлэх хугацааг нэмбэл дор хаяж 225 минут болох шаардлагатай.
  • Дуугаралт нь хүнд ойлгомжтой сонсогдохуйц байна. Өөрөөр хэлбэл хүний дуу тод сонсогдохуйц ба паржигнаан шуугиан аль болох багатай байна.
  • Хичээлийн мэдээлэл харагдахуйц том хэмжээтэй, тод байна.
  • Видео хичээл бэлтгэхдээ power point лекц гаргаад уншаад байх биш аль болох ямар нэг асуудлыг тавьж түүнийгээ амьдрал дээр хэрхэн шийдвэрлэхийг бодитоор хийж үзүүлэх замаар бэлтгэх шаардлагатай. Текст лекц мэдээллийг та уг хичээлийн нэмэлт материал болгон download хийгдэхээр холбож оруулах нь илүү зохимжтой.
Видео хичээл хэрхэн бэлтгэх вэ?

Хэрэв та хичээлээ компьютер дээр хийж үзүүлэх бол дэлгэцийг бичдэг (Screen Capture) төрөл бүрийн програм хангамж ашиглаж болно. Жишээ нь www.screencast-o-matic.com нь танд 15 минут хүртэлх бичлэгийг үнэгүй хийх боломжийг олгодог. Компьютер дээрээс бичиж байгаа тохиолдолд та сайн микрофон худалдаж авах шаардлагатай. Учир нь ихэнх компьютерийн өөрийнх нь микрофон хүний дууг шуугиан ихтэй чанаргүй бичдэг. Та 45,000₮ орчим төлөөд сайн микрофон (дуучдын ашигладаг шиг) компьютер ланд эсвэл бусад дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Худалдаж авах микрофоныхоо залгуурыг компьютерт таарах эсэхийг шалгаарай.

Хэрэв та хичээлээ биечлэн хийж харуулах бол ухаалаг гар утас, эсвэл бичлэг хийдэг зургийн аппарат, memory карт дээр бичдэг камер ашиглаж болно.

Видео хичээл бэлтгэхдээ power point лекц гаргаад уншаад байх биш аль болох ямар нэг асуудлыг тавьж түүнийгээ амьдрал дээр хэрхэн шийдвэрлэхийг бодитоор хийж үзүүлэх замаар бэлтгэх шаардлагатай. Текст лекц мэдээллийг та уг хичээлийн нэмэлт материал болгон download хийгдэхээр холбож оруулах нь илүү зохимжтой.

Суралцагчдаа хэрхэн хянах вэ?

Та өөрийн сургагчийн эрхээр нэвтрээд "Суралцагчид" хэсгээс одоо таны сургалтуудад хэн хэн сууж байгааг харах боломжтой. Мөн "Миний Сургалтууд" хэсгээс ямар нэг сургалт сонгоод тэндээс "Суралцагчид" товчийг дарж уг сургалтанд одоо хэн суралцаж байгааг харж болно.

Сургагч болоход төлбөртэй юу?

Сургагч болохын тулд та ямар нэг төлбөр төлөхгүй.

Үнэгүй суралцагч гэж юу вэ?

Зарим суралцагчид нь өөрийн 3 найзыг 1234.mn сайтад урьж ямар нэг сургалтанд суулгасан тохиолдолд үнэгүйгээр дуртай нэг сургалтандаа суух эрхтэй болдог. Ийм суралцагчид үнэгүй сурч байгаа тул багшид орлого оруулдаггүй. 1234.mn сайтын итгэмжлэгдсэн сургагч нар өөрийн сургалтанд үнэгүйгээр суралцаж буй сурагчдад хичээлээ ялгалгүй заах үүрэгтэй байдаг.

Зохиогчийн эрх

Бид таны видеог 1234.mn сайтаас өөр газар, өөр байдлаар ашиглахгүй. Та өөрийн видеонуудыг 1234.mn сайтаас өөр газарт байрлуулах, хувилан зарах бүрэн эрхтэй. Таны видеонуудыг өөр хүмүүс ямар нэг байдлаар 1234.mn сайтаас хуулбарлан авсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй болно. Учир нь ийм боломж үргэлж байдаг. Бид шаардлагатай гэж үзвэл таны видео дээр 1234.mn сайтын лого (эсвэл бүдэг тэмдэг буюу water mark) тавих бөгөөд хэрэв хүмүүс татаж авбал хаанаас авсан болох нь үргэлж бусдад танигдаж байх юм. Та дээрх нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр сургагч болох боломжтой.