Фэйсбүүкээр нэвтрэх

Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

1234.mn платформ албан ёсоор фэйсбүүк логин руу шилжсэнийг танд дуулгаж байна.

Фэйсбүүкээр нэвтэрдэг болсноор юу өөрчлөгдөх вэ?
  • Нэвтрэх бүртээ утас нууц үг бичих шаардлаггүй
  • Нууц үг мартах, сэргээх шаардлаггүй болно
  • Аккаунт түгжигдэх асуудал байхгүй болно
  • 1234.mn сурагчдын фэйсбүүк группд нэвтрэх эрхтэй болно
  • Фэйсбүүкээрээ хямдралын мэдээлэл хурдан шуурхай авна
  • Ижил сургалт авсан сурагчидтайгаа групп дээр туршлага солилцоно.
  • Таны бүртгэлд зөвхөн нэг л фэйсбүүк аккаунт нэвтэрнэ.
Анхаар: та доорхи товчийг дараад ЯГ ӨӨРИЙН ХУВИЙН ФЭЙСБҮҮКЭЭР логин хийнэ үү. Та логин хийсэн фэйсбүүкээрээ л авсан сургалтуудаа үзэх боломжтой!

Асуулт & Хариулт

Нэг сургалт ямар үнэтэй вэ?

1234.mn платформ дээрх сургалтууд нь 26,900₮ - 199,000₮ хооронд үнэтэй байдаг. Ер нь бол та бусад танхимын сургалтаас дунджаар 10-50 дахин бага үнээр суралцах боломжтой юм. Дээр нь танд унаа хоолны мөнгө шаардагдахгүй. Худалдан авсан сургалтаа насан туршдаа, хэдэн ч удаа үзэж болно. Өөрөөр хэлбэл та насан туршийн оюуны хөрөнгөтэй болох юм. Мөн зарим онцгой үед зарлагддаг супер хямдралын цагаар та 199,000₮-ийн сургалтыг 26,900₮ үнээр шууд худалдаж авах боломжтой байдаг гэдгийг дуулгахад таатай байна! Хэрэв та хямдралыг сонирхож байвал та доошоогоо бага зэрэг гүйлгээд Мэдээлэл Авах хэсгээс манай Фэйсбүүк Пэйж хуудсыг ЛАЙК хийгээд, и-мэйл хаягаа үлдээгээрэй! Бид танд хямдралыг зарлагдсан даруйд нь танд мэдэгдэж байх болно!

1234.mn онлайн сургалтын онцлог
Надад ямар ашигтай вэ?

Та 1234.mn сайтын онлайн видео сургалтанд сууснаар дараах давуу талыг эдлэх боломжтой :

  • Зөвхөн видео хэлбэрээр суралцах тул юм уншиж судлах шаардлаггүй.
  • Хэзээ ч үзэж болох тул хичээлээ таслах гэсэн асуудалгүй.
  • Гэрээсээ шууд суралцах тул автобус унааны мөнгө хэмнэгдэнэ.
  • Гэрээсээ шууд суралцах тул гадуур хооллох мөнгө хэмнэгдэнэ.
  • Дуртай цагаараа тэр бүү хэл шөнийн цагаар ч суралцах боломжтой тул ажил албаа зохицуулах гэх шаардлагаггүй.
  • Гадуур байгаа сургалтуудаас 10-50 дахин хямд үнээр суралцана. Өөрөөр хэлбэл та гадуур сургалтын төвд нэг удаа сурах мөнгөөрөө эндээс 10-50 сургалтанд суух боломжтой!
  • Гадуурх сургалтын хичээлийг та нэг л удаа сонсох бол энд байгаа хичээлээ амьдралынхаа туршид хэдэн ч удаа давтан үзэж болно.
  • Энд сургалтанд сууснаар та онлайн сертификаттай болох бөгөөд та ажлын анкет бөглөхдөө сертификатынхаа URL хаягийг хавсарган ажил олгогчиддоо өөрийгөө батлах боломжтой.
Хэн сургалтыг заах вэ?

Танд бодит амьдрал дээр туршлагатай МЭРГЭЖИЛТНҮҮД сургалтыг заах болно. Өөрөөр хэлбэл 1234.mn дээр ЯМАР ч сургалтыг тухайн чиглэлээр мэргэшсэн ХЭН ч зааж болно. Бид багшийг бүртгэж авахдаа түүний мэргэжлийн ур чадварыг нь шалгаж тухайн заах зүйлдээ үнэхээр мэргэшсэн эсэхийг нь баталгаажуулах болно.

Сурах явцад багшаас тусламж авах уу?

Та сургалтандаа сууж эхэлсэн тохиолдолд 1234.mn сайтын сурагчдын фэйсбүүк группд нэгдэж тэнд багштайгаа холбогдох боломжтой.

Ямар ямар сургалтууд заагдах вэ?

1234.mn сайтын зүгээс мэдээллийн технологи, компьютерийн чиглэлээр сургалтуудыг эхлэн санал болгосон байгаа. Цаашид бусад төрлийн сургалтуудыг сонирхсон мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө оруулах боломжтой.

Бусад суралцагчидтай холбогдох уу?

Та 1234.mn сайтын сурагчдын фэйсбүүк группд нэгдэн нэг сургалт үзэж буй бусад сурагчидтайгаа холбогдож туршлага солилцох боломжтой.

Онлайн сертификат гэж юу вэ?

Та 1234.mn сайтаас ямар нэг сургалт үзсэний дараа танд онлайн сертификатыг бид өгч 1234.mn сайт дээр байршуулах болно. Энэ сертификат нь тодорхой тогтмол URL хаяг дээр байх тул та энэ хаягийг бусдад дамжуулах замаар өөрийн сертификатыг хүмүүст үзүүлж тухайн сэдвийг суралцсанаа батлах боломжтой. Сертификат нь таны овог нэр болон суралцсан сургалтын нэр, үзсэн хичээлүүд, хэзээ суралцсан зэрэг мэдээллийг үзүүлнэ.

Миний хайсан сургалт байхгүй бол яах вэ?

Хэрвээ таны хайсан сургалт 1234.mn дээр байхгүй бол та ЭНД ДАРЖ бидэнд хүсч буй сургалтаа захиалаарай. Бид аль болох түргэн уг сургалтыг бэлтгэн, бэлэн болсны дараа танд мэдэгдэх болно.