Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Netflix, youtube, tik tok, facebook watch, instagram story, gaia, curiosity stream ... Шинэ зуунд видео контент нь дэлхийг байлдан дагуулж байна. Бизнесүүд аль хэдийн өөрсдийн рекламыг зураг, текстээс илүүтэйгээр 1-3 минутын урттай видеогоор сурталчлах нь амин чухал болохыг ойлгожээ. Улмаар шинэ стартапууд, уламжлалт компаниудад видео засварлах мэргэжилтнүүд урьд өмнө нь байгаагүйгээр чухалд тооцогдох болсон байна.

Хэрэв та маркетингийн ажилтан бол видео засварлах нь заавал эзэмших ёстой ур чадварт зайлшгүй орно. Хэрэв та апп хөгжүүлэгч бол App store, play store дээр аппынхаа танилцуулга видеог бүтээж байрлуулах шаардлага гарна. Та бизнес эзэмшигч байгаад Фэйсбүүк дээр компанийн сурталчилгаагаа явуулахыг хүсвэл та мөн л видеог чадварлаг засварлаж сурсан байвал том давуу тал болно. Instagram, Facebook, Tik Tok дээр олон дагагч бүхий алдартай нөлөөлөгч болж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл та юуны түрүүнд стори дээрээ тавих видеонуудаа засч, өнгө үзэмжтэй, сонирхолтой болгож сурах хэрэгтэй. Youtube дээр нөлөөлөгч болохыг хүсвэл та өдөр бүр видео засварлах ажлыг хийх шаардлагатай болно. Тэгэхээр та ямар ч салбарт ажиллаж байсан видео засварлаж чаддаг байж л өндрөөр үнэлэгдэх цаг хаяанд иржээ.

Тиймээс та одооны ажил албандаа өсөж дэвшихийг хүсвэл, өөрийн карьераа өсгөхийг хүсвэл, ирээдүйд илүү өндөр цалинтай ажилд орохыг хүсвэл, нөлөөлөгч болж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл, хувийн компаныхаа рекламыг өөрөө хийж facebook, youtube, instagram дээр сурталчлахыг хүсч байвал яг одоо энэхүү сургалтыг авч видео засварлах арга ухаанд суралцаарай!

Видео засварлах нь таны бодож байгаа шиг хэцүү зүйл огт биш шүү. Орчин үед видео засварлах маш энгийн, хялбар болсон гэдгийг танд дуулгахад таатай байна. Ингээд 1234.mn сайтын хамт олноос орчин үед гэрлийн хурдаар өсч буй энэхүү ур чадварын хэрэгцээг үнэлэн, та бүхэндээ дэлхийн №1 мэргэжлийн видео засварлах Adobe Premiere Pro программын сургалтыг хүргэж байна.


Энэхүү сургалтыг Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, ТВ2 телевиз, Жонон студи, Гараг студид график дизайнер болон видео эвлүүлэгчээр ажиллаж байсан, одоо VideoHive.com , Upwork.com сайтуудад freelancer-аар ажиллаж буй мэргэжилтэн С.Энх-Амар танд хүргэж байна.

Мэргэжлийн чадварыг 1234.mn сайт дээр мэргэжлийн хүнээс нь сураарай!

Танд амжилт хүсье!

#Ашигласан програм: Adobe Premiere Pro 2021


Энэ сургалтын видеонуудаас үзмээр байна уу?

Хичээлүүд

  1. 02:46
    Adobe Premiere Pro - Энэ хичээлээр та юу үзэж сурах вэ?
  2. 15:19
    Видеo формат, Proxy
  3. 09:27
    Render, Scratch disk, media cashe
  4. 10:49
    Timeline үргэлэжлэл JKL , Source monitor
  5. 09:54
    Timeline ажлын хэсэг sync lock,snap
  6. 11:41
    Timeline ажлын хэсэг Unlink , group, ctlr+alt
  7. 04:53
    Timeline ажлын хэсэг Cut 'q' 'w'
  8. 15:10
    Өнгө, Scopes
  9. 08:31
    Өнгө, Basic correction
  10. 07:17
    Өнгө, Creative
  11. 10:47
    Өнгө , Curves, Hue
  12. 12:34
    Өнгө , Color wheels & match, HSL secondary
  13. 10:57
    Өнгө, film color туршилт
  14. 07:01
    Өнгө, Арьсны өнгө тохируулах
  15. 04:44
    Өнгө, Өнгө өөрчлөх
  16. 07:47
    Өнгө, Өнгө өөрчлөх дасгал
  17. 11:20
    Transition Дүрс шилжилт
  18. 13:35
    Transition Дүрс шилжилт, Blend mode,Гэрэл өнгөөр шилжилт хийх
  19. 07:40
    Transition Дүрс шилжилт, Alpha сувагт дүрс ашиглах
  20. 07:46
    Morph cut, Дүрс тасралтыг Морфоор засах
  21. 09:01
    Дүрсний чичиргээ арилгах, Warp Stabilizer
  22. 16:15
    Scene edit detection, Видеоны монтаж задлах
  23. 11:43
    Mask хийх
  24. 07:43
    Лого, нүүр blur эфект
  25. 07:50
    PIP буюу зурган дээрх зураг
  26. 13:26
    Speed, Hold frame, Interpret footage, Кадрын ойлголт
  27. 08:05
    Speed keyframe цэг тавих
  28. 14:43
    Free form, Effects хэрэглээ
  29. 14:07
    Graphic, Текст үүсгэх
  30. 15:53
    Graphic, Текст хөдөлгөх
  31. 12:14
    Graphic, Lowerthird Титр оруулах
  32. 11:21
    Multicam, Олон камерийн дүрсээр монтажлах
  33. 15:44
    Зарим хэрэгсэлүүд Project export, Production
  34. 07:45
    Дуутай ажиллах. Эхлэл
  35. 09:07
    Дуутай ажиллах. Reduce noise чимээ цэвэрлэх
  36. 19:54
    Дуутай ажиллах. Үндсэн хэрэглүүрүүд
  37. 05:37
    Дуутай ажиллах. Ducking Дуу холих
  38. 04:05
    Дуутай ажиллах. Баруун зүүн зам солих
  39. 05:41
    Дуутай ажиллах. Дуу сунгах Adobe Audition тусламжтайгаар
  40. 05:44
    Дуутай ажиллах. Дууны зам, дуу холих
  41. 10:51
    Marker, Маркераар хурдан монтаж хийх
  42. 12:52
    Subtitle оруулах
  43. 05:43
    Autoframe дүрсний кадр өөрчлөх
  44. 15:25
    Анхны постер Дадлага 1
  45. 11:41
    Анхны постер. дасгал 2. Tiktok
  46. 05:52
    GIF файл үүсгэх
  47. 06:03
    Ногоон фонноос цоолох
  48. 09:02
    Media encoder. Render хийх
  49. 06:18
    Media encoder. Усан тамга Watermark
  50. 11:06
    Adobe stock-оос бэлэн template-үүд авч ашиглах
  51. 09:37
    Adobe Premiere Pro Татах болон суулгах заавар
Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49000₮ болгож хямдруулж аваарай!
Үнэгүй видеог үзэх

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Adobe Premiere Pro cyргалтын хувьд сэтгэл хангалуун байгаа. Төсөөлж байснаас сайн байлаа. Одоо өөрөө бие дааж дадлагажих л үлдлээ. Та бүхэнд баярлалаа.
Пүрэвбаяр    4/3/2024 7:10:33 PM
❤️ Сургалт ойлгомжтой хэрэгтэй мэдээллүүдийг багтаасан байж чадаж байна. <br>Баярлалаа. <br>Дараа дараа өөр хичээлүүдийг авч үзнэ гэж бодож байгаа.
Ж.Идэрмаа    2/19/2024 11:39:01 AM
❤️ Mash ih taalagdsan
Пүрэвсүрэн    2/8/2024 7:05:16 PM
❤️ Гайхалтай сургалт байна. Баярлалаа
ПХТ    10/23/2023 4:18:19 PM
❤️ Install-ийг нь preactivated хувилбараар нь оруулаад өгөөч pls
Мөнхтулга    2/14/2023 12:37:18 PM
❤️ Install-ийг нь preactivated хувилбараар нь оруулаад өгөөч pls
Мөнхтулга    2/14/2023 12:37:02 PM
❤️ tatah zaavar video oruulaad uguuch
Baatarnyam Ganbold    1/21/2023 11:25:38 PM
❤️ Program tatah zaavar bn uu?
Мөнхтулга    12/27/2022 7:01:30 PM
❤️ mny suraxiig xvsej bsn goy surgalt bna ystoi ix taalagdsan
Уранбайгаль    10/20/2022 2:19:13 PM