Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Python хэл дээр машин сургалтын загваруудыг ашиглахад шаардлагатай бүх суурь мэдлэгүүдийг програмчлалын сууриас эхлээд математик, статистик, шугаман програмчлал, алгоритм, өгөгдөлтэй ажиллах гэх мэт маш олон гайхалтай чадварууд дээр үндэслэн олгох сургалтанд маань тавтай морил.

Энэхүү хичээлээр хүн болгонд хэрэг болох програмчлалын суурь мэдлэгээс эхлээд ажлын байран дээр гарч дата аналист хийхэд шаардагдах хэмжээний цогц суурь мэдлэгийг олгохоор зорисон. Хүн болгонд суурь чадварууд харилцан адилгүй байдаг болохоор өөрийн мэддэг зүйлсээ бататган, мэдэхгүй зүйлсийг шинээр эхнээс нь үзэх сонирхолтой хүн болгонд хичээл маань таалагдана гэдэгт бат итгэлтэй байна.

Миний хичээлийг үзээд цаашдаа бие даагаад өөрөө шинэ юм хийх, эрэл хайгуул хийгээд өөрийгөө хөгжүүлэх бүрэн чадвартай болох болно.
Яагаад python хэлийг сурах хэрэгтэй вэ?

- Та бүхэн сүүлийн үед тренд болоод байгаа хиймэл оюун ухаан, машин сургалт, гүн сургалт, дүрс боловсруулалт, царай танилт, жолоочгүй машин гэх мэт маш олон зүйлсийг сошиалаар сонсож, үзэж, технологийн нээлтүүдтэй танилцаж байгаа байх. Тэгвэл энэ бүгдийг Python хэл ашиглан хийх боломжтой.

- 21-р зууны хамгийн халуухан мэргэжлээр тодроод байгаа Data Scientist мэргэжлийн хүмүүсийн гол зэвсэг нь python хэл. Энэ хэлийг сурсан байхад Data Analyst, Data Scientist, BI Analyst, Machine learning engineer гэх мэт өгөгдөлтэй ажилладаг маш олон мэргэжлээр ажиллах боломж бүрдэнэ. Мэдээж өөр бусад хэлийг нэмээд сурсан байхад IT-н ямарч компанийн шалгуурыг давах болно. Америкт Data Scientist мэргэжлээр анх ажиллаж байгаа хүмүүс дунджаар сард 9'000$ - 10'000$ орчим цалинжиж байна.

-  Хэрвээ та программ бичиж сурмаар байгаа боловч аль хэлнээс нь эхэлж сурахаа мэдэхгүй байвал хамгийн зөв сонголт нь Python байх болно. Бусад доод түвшний хэлүүдийг бодвол хувьсагч зарлах, өгөгдлийн төрөл, синтакс гэх мэт маш олон жижиг зүйлсүүд дээр санаа зовохгүйгээр сурч болно. Мэдээж өгөгдлийн бүтэц програмчлалд маш чухал ойлголт гэхдээ анх сурч байгаа хүмүүс заавал бүгдийг нь мэддэг байх албагүй шүү дээ ;) .

- Мэдээж сурахад хамгийн амархан хэл, мөн бусад хэлнүүдтэй харилцан ажиллах чадвар сайн

- Бүх орны хэлнүүдийг програмчлалын хэлээр төсөөлвөл Англи хэлтэй адилхан хэмжээний хэрэглээтэй. Бичиглэлийн хувьд ч бараг л англи хэлтэй адилхан

- Томоохон банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа танихын тулд энэхүү программын ашиглан машин сургалт, хиймэл оюун ухааны загваруудыг бизнестээ ашиглаж байна

- Хятадын засгийн газар гудамжны камераа ашиглан гүн сургалтын царай таних алгоритмууд, загваруудаар иргэдээ таньж мэдээлэл цуглуулж байна

- Facebook-н царай таних систем, хайлтын систем

- Recommendation system, Customer segmentation гэх мэт томоохон төслүүд дээр маш олон компаниуд ашигладаг

- Нээлттэй эхийн программ тул үнэгүй, мөн маш олон хөгжүүлэгчид ашигладаг тул алдааны мэдээлэл, ашиглах сангуудын мэдээллийн олдоц сайтай

- Их хэмжээний датан дээр төвөггүйхэн ажиллах чадвартай. MS Excel  программын макро бичихэд ашигладаг VBA хэлнээс даруй 50-100 дахин хурдан ажилладаг

- Веб хөгжүүлэлт дээр flask, django гэж хоёр том framework-ийн хөгжүүлэлт хийгдсэн. Шууд ажиллуулаад харчихаж болохоор энгийн хэрэглээтэй вебийг богино хугацаанд хийх боломжтой

- Тооцон бодох чадварын хувьд маш нарийвчлал өндөртэй тооцооллуудыг богино хугацаанд хийх чадвартай

- Машин сургалтын маш олон сонирхолтой төслүүд дэлхийн хэмжээний томоохон байгууллагуудад тусдаа судалгааны баг, төслийн багтайгаар хийгдэж байдаг

- Deep learning ашиглан хийсэн хэрэглээнүүд ч цөөнгүй олон бий. Текстээс авиа болгох, авианаас текст болгох, царай таних, гар бичмэл таних, сонингын гарчиг өгөх, бичвэрийн гол санааг олох гэх мэт

- Дүрс боловсруулалтыг ашиглан гудамжны камеруудыг дата цуглуулахад ашиглаж байна, жолоочгүй машин, машины дугаар таних, барааны шошго таних, бүтээгдэхүүн ангилах гэх мэт маш олон практик асуудлууд дээр ашиглаж байна


Хэн сурах хэрэгтэй вэ?

- Ямар нэгэн програмчлалын суурь мэдлэггүй эсвэл нэг хэлийг төгс эзэмшиж чадаагүй
- Банк, санхүү гэх мэт тоон дээр ажилладаг салбарынхан
- Их хэмжээний задгай дататай ажилладаг
- Хүний бичсэн кодыг хараад ойлгодог болох, python хэлийг эхнээс нь маш сайн сурах хүсэлтэй
- Арван жилийн хүүхдүүд болон оюутнууд үзвэл программ бичих сэдэл төрж шинэ хоббитой болох боломжтой
- Машин сургалт, хиймэл оюун, өгөгдлийн шинжлэх ухааны салбар луу орох сонирхолтой
- Сонирхол, хүсэл нь байгаа хэн бүхэнд нээлттэй

Энэхүү хичээлийг үзсэнээр ямар чадвартай болох вэ?

- Өөрөө сэтгээд дурын кодоо хэрэглээний түвшинд бичиж сурна
- Python хэл дээрх програмчлалын мэдэх шаардлагатай зүйлсүүдийг бүгдийг нь сурна
- Кодны алдаа унших, алдааны мэдээллийн дагуу хайлт хийн засах, мэдээлэл хайх дадалтай болно
- MS Excel програм дээр ажиллаж чадахааргүй их хэмжээний датан дээр ажиллаж сурна
- Математик сэтгэлгээ, логик сэтгэлгээ сайжирна
- Обьект хандалтат програмчлалын талаар заавал мэдэж байх ёстой суурь зүйлсийг сурна
- Шугаман алгебрын талаарх ойлголттой болж numpy сан дээрх бүх функцүүдийг ашиглаж сурна
- Өгөгдөл цэвэрлэх, өгөгдөл нийлүүлэх, хоосон утгатай ажиллах гэх мэт өгөгдөлтэй холбоотой бүх зүйлсийг pandas сан ашиглан хийж сурна
- Статистикийн практик мэдлэгтэй болно
- Дататай ажиллаж сурна
- Машин сургалтын шугаман регрессийн загварын талаар бүх зүйлсийг сурна
- Цаашид өөрөө судлан практик асуудлуудыг шийдэх хэмжээний үндсэн чадвартай болно


Энэ сургалтын видеонуудаас үзмээр байна уу?

Хичээлүүд

  1. 12:49
    [Introduction] ~ Яагаад заавал python гэж? Бид юу сурах вэ?
  2. 10:51
    [Setup] ~ Python хэлний Editor -үүд болох "Visual Studio code", "Spyder", "Jupyter Notebook", "Google Colaboratory" -тай танилцацгаая
  3. 25:06
    [Basic] ~ Хэвлэх коммандууд, гараас утга авах, syntax буюу кодны бичиглэлийн тухай үзэцгээе
  4. 16:06
    [Basic] ~ Хувьсагч болон өгөгдлийн төрлүүдийн талаар үзэцгээе
  5. 15:27
    [Basic] ~ Python хэл дээр байдаг үндсэн үйлдлүүдийг (оператор) үзэцгээе
  6. 13:08
    [Basic] ~ Нөхцөлт үйлдлүүдтэй танилцан компьютерийг шийдвэр гаргуулж сурцгаая
  7. 21:36
    [Basic] ~ List - ийн талаар ойлголттой болж олон утгыг яаж нэг хувьсагчид хадгалж болох талаар ойлголттой болцгооё
  8. 19:04
    [Basic] ~ Програмчлалд давталт ямар хэрэгтэй болох талаар ойлгож for болон while давталтын талаар үзэцгээе
  9. 19:35
    [Basic] ~ Давталтан дотор хийгдэх үйлдлүүд
  10. 18:27
    [ProblemSolving] ~ Давхар давталт ашиглан бодлого бодоцгооё
  11. 16:17
    [Basic] ~ Функцтэй ажиллах
  12. 14:17
    [Intermediate] ~ Map болон Lambda функц  ашиглан бодлого бодож, хялбар код бичиж сурцгаая
  13. 12:53
    [Intermediate] ~ Filter функцийг ашиглаж сурцгаая
  14. 20:01
    [Statistics] ~ Санамсаргүй тоо үүсгэж сурцгаая
  15. 12:56
    [Setup] ~ Python програм, Visual Studio Code суулгах (Mac)
  16. 10:46
    [GUI] ~ Turtle сангийн танилцуулга
  17. 12:51
    [GUI] ~ Turtle сан дээр дүрс зурах
  18. 10:55
    [GUI] ~ Turtle сан дээр спирал дүрс зурах
  19. 13:30
    [GUI] ~ Turtle сан дээр шатрын хөлөг зурах
  20. 17:11
    [Project] ~ Яст мэлхий уралдуулдаг програм бичицгээе
  21. 15:41
    [Project] ~ Нууц үг үүсгэж өгдөг програм бичицгээе
  22. 14:11
    [Project] ~ Маш гоёмсог спирал дүрс үүсгэцгээе
  23. 27:51
    [Intermediate] ~ Функцийн аргументын талаар үзэж, хэдэн төрлийн аргумент байдаг, яаж хэрэглэдэг ямар онцлогтой болохыг нь ойлгож авцгаая
  24. 11:18
    [Intermediate] ~ Кодныхоо ажиллах хугацааг функц ашиглан тооцоолж сурцгаая
  25. 13:23
    [Intermediate] ~ Өөрсдөө модуль бичин ашиглаж сурцгаая
  26. 19:41
    [Regex] ~ Танилцуулга
  27. 11:56
    [Regex] ~ Float төрлийн тоог танидаг regex бичих
  28. 12:17
    [Project] ~ Имэйл хаяг танидаг Regex бичих
  29. 15:09
    [Project] ~ Картын дугаар танидаг regex бичицгээе
  30. 12:21
    [Intermediate] ~ Алдааны мэдээлэлтэй ажилладаг функцүүдтэй танилцацгаая
  31. 11:02
    [Project] ~ Класс ашиглан цалин боддог програм бичиж сурцгаая
  32. 18:14
    [ObjectOrientedProgramming] ~ Класс талаар дэлгэрэнгүй үзэцгээе
  33. 13:42
    [ObjectOrientedProgramming] ~ Class method болон Static method
  34. 07:01
    [ObjectOrientedProgramming] ~ Attribute-ийг дуудах, утга оноох, устгах зарчмыг нь тодорхойлж өгч сурцгаая
  35. 12:16
    [ObjectOrientedProgramming] ~ Удамшил
  36. 11:02
    [ObjectOrientedProgramming] ~ Оператор дахин тодорхойлох
  37. 19:31
    [Project] ~ Комплекс тоон класс үүсгэж, операторуудыг нь дахин тодорхойлж өгцгөөе
  38. 11:39
    [Statistics] ~ Mean, Median, Mode
  39. 08:49
    [Statistics] ~ Weighted Mean
  40. 15:22
    [Statistics] ~ Quartiles
  41. 11:07
    [Statistics] ~ Interquartile Range - ийг хэрхэн олох талаар үзэн Outlier утгуудыг яаж хасах талаар мэдэж авцгаая
  42. 45:54
    [Project] ~ Тоо таадаг програм бичих
  43. 29:24
    [Intermediate] ~ Itertools сан ашиглаж санах ойд хэмнэлттэй iterator төрлийн обьектууд үүсгэж, ашиглаж сурцгаая
  44. 16:51
    [Algorithms] ~ Bitwise операторууд буюу Хоёртын тооллын систем дээрх үйлдлүүд
  45. 14:30
    [Basic] ~ Рекурсив функц ашиглан факториал олдог, палиндром тоо мөн эсэхийг шалгадаг код бичицгээе
  46. 11:05
    [Basic] ~ Sets буюу олонлогтой танилцацгаая
  47. 30:13
    [Intermediate] ~ String methods буюу тэмдэгтүүдтэй ажиллаж сурцгаая
  48. 13:51
    [Regex] ~ split() - group() - groups() - findall() - finditer() - search() - split() - sub() функцүүдийн талаар үзэцгээе
  49. 21:21
    [Regex] ~ HTML Parser үндсэн ойлголттой танилцан, Hackerrank сайт дээрх HTML Parser асуудлыг шийдэцгээе
  50. 14:53
    [Regex] ~ Hackerrank сайт дээрх Detect HTML Tags, Attributes and Attribute Values бодлогыг алхам бүрээр нь задалж бодож сурцгаая
  51. 12:38
    [Intermediate] ~ PIP ашиглан хүмүүсийн хөгжүүлсэн гоё гоё сангуудыг ашиглаж, компьютер дээрээ суулгацгаая
  52. 14:02
    [Basic] ~ Python програм дээрх үйлдлүүд ямар дарааллаар хийгддэг болохыг мэдэж авцгаая
  53. 17:19
    [Algorithms] ~ Тооллын системийн талаар ойлголттой болцгооё
  54. 12:30
    [Intermediate] ~ Давталт болон Нөхцөлт үйлдлүүдийг нэг мөр кодоор шийдэж сурцгаая
  55. 08:28
    [Basic] ~ Tuples -тэй танилцан тоо болон элементийн хослолуудыг үүсгэж сурая
  56. 19:03
    [Basic] ~ Dictionary - тэй танилцан хэрхэн бусад хэлэн дээр байдаг case statement ашиглаж болох талаар нэмэлтээр ойлгож авцгаая
  57. 08:22
    [Basic] ~ Range функцтай танилцацгаая
  58. 14:44
    [ProblemSolving] ~ Мэдлэгээ бататгах бодлого ( Basic Data Types)
  59. 16:16
    [Mathematics] ~ Олонлогын үйлдлүүдтэй танилцаж, хэрэглээг нь ойлгоцгооё
  60. 10:15
    [Setup] ~ Python програм, Visual Studio Code суулгах (Windows)
  61. 11:19
    [Intermediate] ~ Reduce функцын хэрэглээг ойлгон, бодлого бодоцгооё
  62. 18:31
    [Mathematics] ~ Комбинаторикийн сангууд ашиглан бодлого бодож сурцгаая
  63. 09:35
    [GUI] ~ Turtle сан дээр солонгорсон дүрс зурж сурцгаая
  64. 10:08
    [ProblemSolving] ~ Find the Torsional Angle бодлогыг класс ашиглан бодож сурцгаая
  65. 07:12
    [Statistics] ~ Standard Deviation
  66. 15:25
    [Statistics] ~ Корреляцийн талаар ойлголттой болж, python программ дээр хэрхэн олж болох талаар үзэцгээе
  67. 08:39
    [Matplotlib] ~ Introduction
  68. 10:38
    [Matplotlib] ~ Customization
  69. 09:11
    [Numpy] ~ сантай танилцан, суурь ойлголт болох array-ийн талаар үзэцгээе
  70. 10:01
    [Numpy] ~ Матрицийн мөр, багана өөрчлөх, вектор болгох болон өгөгдлийн төрлүүдийн талаар үзэцгээе
  71. 15:51
    [Numpy] ~ Олон матрицуудыг нийлүүлэх, тэнхлэгийг нь солих талаар үзэцгээе
  72. 13:17
    [Numpy] ~ Array дээр Indexing болон Slicing хэрхэн хийж элементүүд рүүгээ хандах талаар үзэцгээе
  73. 13:31
    [Numpy] ~ Нэг ширхэг numpy array дээр ашиглаж болох Unary функцүүдын хэрэглээг ойлгоцгооё
  74. 12:47
    [Numpy] ~ Хоёр array хооронд хийж болдог функцуудыг ашиглаж сурцгаая
  75. 12:43
    [Numpy] ~ Програмчлалын үйлдлүүдээ ашиглаж сурцгаая
  76. 13:57
    [Numpy] ~ Шугаман алгебрын үйлдлүүдтэй танилцацгаая
  77. 10:44
    [Numpy] ~ Математик болон статистикийн функцууд ашиглах
  78. 12:20
    [DelimitedFile] ~ Текст файлыг унших болон бичих
  79. 09:38
    [Pandas] ~  Өгөгдлийн төрлүүд болох "DataFrame", "Series", "Panel" -ийг үзэцгээе
  80. 08:23
    [Pandas] ~ Хэрхэн өгөгдлийг унших болон бичих талаар үзэцгээе
  81. 12:28
    [sklearn] ~ Python хэлний sklearn дээр байдаг бэлэн санг ашиглан Dataset үүсгэж сурцгаая
  82. 11:31
    [Pandas] ~ DataFrame-ийн дурын элемент рүү хандах аргуудыг үзэцгээе (select, loc, iloc)
  83. 16:32
    [Pandas] ~ DataFrame-ийн элементүүдэд утга оноох болон индекс тодорхойлж сурцгаая
  84. 19:19
    [Setup] ~ Virtual environment үүсгэхэд ашигладаг, тухайн орчиноо зохицуулах үүрэгтэй систем болох conda -тай танилцацгаая
  85. 10:59
    [Setup] ~ JupyterLab -ийн боломжуудтай танилцан, хэрэглэж сурцгаая
  86. 20:26
    [Pandas] ~ Хөрөнгийн биржийн өгөгдөл дээр энгийн үйлдлүүд хийж сурцгаая
  87. 07:03
    [Setup] ~ Anaconda -ийн боломжуудтай танилцаж авцгаая
  88. 16:07
    [Pandas] ~ Хүснэгтэн өгөгдлийн дурын элемент рүү мөрөөр болон баганаар нь дамжуулж хандаж сурцгаая
  89. 15:42
    [Pandas] ~ Датаныхаа талаар ерөнхий ойлголт авч сурцгаая
  90. 22:18
    [WebScraping] ~ Хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх компаний нэр, индекс, симболуудыг scraping хийж авч сурцгаая
  91. 27:15
    [WebScraping] ~ Хөрөнгийн биржийн сайтаас таван толгой компаний санхүүгийн харьцааг улирал болгоноор авч хадгалдаг код бичицгээе
  92. 23:52
    [WebScraping] ~ Хөрөнгийн биржийн сайтын нэг өдрийн арилжааны датаг тэр чигээр нь вэбээс scraping хийн csv рүү бичиж сурцгаая
  93. 23:56
    [DataViz] ~ Seaborn сантай танилцан хэдэн төрлийн өгөгдөл дүрслэх арга байгаа талаар үзэцгээе + Lineplot + Barplot
  94. 21:34
    [Pandas] ~ DataFrame ийг хооронд нь нийлүүлж сурцгаая
  95. 38:54
    [LinearRegression] ~ Шугаман регрессийн загвар ашиглан машины үнэ таамагладаг модель хийцгээе
Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49000₮ болгож хямдруулж аваарай!
Үнэгүй видеог үзэх

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️
Д. Тамжид    4/22/2024 8:18:40 PM
❤️
Д. Тамжид    4/22/2024 8:18:38 PM
❤️ баярлалаа.
Demid Dorj    4/14/2024 11:22:29 AM
❤️ Сургалтаас маш их зүйл сурч чадлаа. Баярлалаа,
Бүрэнжаргал    4/8/2024 12:23:25 AM
❤️ Ойлгомжтой сайн сургалт байлаа
Tsendsuren Tsedendam    4/5/2024 8:55:05 PM
❤️ Энгийн нэвтрэх сонголт оруулж өгөөч. Заавал ФБ давхар нэвтрэх хэрэг гарах юм
Enja    3/31/2024 5:29:16 PM
❤️ Програмчлалд анх суралцаж байгаа хүмүүст хэрэгтэй сургалт
ganzolboo    3/5/2024 10:30:47 AM
❤️ Маш сайн өгөөжтэй сургалт байна. Баярлалаа.
Даваадорж Болдбаатар    1/14/2024 10:34:01 AM
❤️ Tailbarlahdaa ushuu delegrengui bval gj bodloo amjilt
Tuguldurk    9/25/2023 8:45:37 PM
❤️ web scraping хийсэн мэдээлэл pandas сангаас csv файлруу export хийж гаргахад font corrupt болоод байгааг хэрхэн шийдэх бэ? Монгол текст агуулсан сайт -аас мэдээлэл авч байгаа юм.
BT Luu    8/31/2023 12:34:56 AM
❤️ Hackerrank-s oor bodlogo boddog free site bga yu
Sodo Bilgee    7/17/2023 8:28:10 PM
❤️ NICE
BAASANDORJ    3/20/2023 6:32:37 PM
❤️ Goodluck
Г. Цэрэнпагма    6/20/2022 5:03:48 PM
❤️ Тун хэрэгтэй хичээл байлаа баярлалаа
Shinee    2/7/2022 9:51:24 AM
❤️ Тун хэрэгтэй хичээл байлаа баярлалаа
Shinee    2/7/2022 9:51:24 AM
❤️ Ойлгомжтой сайн заадаг. Мөн пайтон хэл нь хэрэглэхэд хялбар, боломж ихтэй санагдсан.
Амар    10/13/2021 9:54:38 PM
❤️ EQWEW
Баяржавхлан    9/8/2021 7:01:17 PM
❤️ weq
Баяржавхлан    9/8/2021 7:00:35 PM
❤️ good
Түмэннасан    9/2/2021 10:55:18 AM
❤️ Good
Bat-Erdene    8/12/2021 3:36:28 PM
❤️ Good
Б. Мөнх-Эрдэнэ    7/27/2021 5:19:25 PM
❤️ hiiii
Бямбасүрэн    7/26/2021 12:25:04 PM
❤️ sain surgalt bolson bn byrlala
Цэдэндорж    7/25/2021 10:10:38 PM
❤️ солиотой
Ganbayar    7/19/2021 9:29:33 PM
❤️ Ойлгомжтой
Sultan    2/13/2021 7:45:59 PM
❤️ Миний хувьд python хэлний ойлголтоо энэ сайтаас олж авсан. Ойлгомжтой, жишээ сайтай санагдлаа. Үзсэн хичээлээ бататгаад, мартахгүйн тулд ойрын хугацаанд машин сургалтын хичээл тавигдвал үзэхийг хүсч байна. Баярлалаа. Машин сургалтын хичээлүүдийг тэсэн ядан хүлээж байя :)
Золжаргал    2/8/2021 6:35:43 AM
❤️ mash goe surgalt bna
наранбат    1/5/2021 4:24:43 PM
❤️ одоохон яг анхан шатнаас нь сурч байгаа болохоор их ойлгомжтой, системтэй зааж байна баярлалаа.
Sukhbold    11/29/2020 5:20:27 AM
❤️ одоогоор үзэж эхэлж байна, зүгээр
Эрдэнэсайхан    11/17/2020 3:28:34 PM
❤️ Завгүй хүн бүрт хүртээмжтэй сайхан сургалт болсон байна. Та бүхэнд амжилт хүсье.
Баатарчулуун    10/20/2020 10:02:48 PM
❤️ good
batja    10/6/2020 8:28:53 AM
❤️ bayarlalaa
TM    9/3/2020 8:21:27 AM
❤️ sain surgalt bn
Ганболд    7/13/2020 9:24:28 PM
❤️ super
Enkhmunkh Gogo    6/7/2020 12:04:54 AM
❤️ Цаг үеээ олсон, маш хэрэгтэй сургалт болсон байна.
Gantulga    5/20/2020 8:31:31 AM
❤️ Сургалт тун аятайхан санагдлаа. Анхан шатны мэдлэг авахад хангалттай их мэдээллийг оруулсан байна. Боломжтой бол дахиад өөр чиглэлээр сургалтыг өргөжүүлээрэй. Дүрс боловсруулалт гэх мэт.
Chinzorig    5/19/2020 5:09:21 PM
❤️ Баярлалаа
Баяржаргал    5/18/2020 9:59:20 AM
❤️ цаг зав хэмэнсэн сайхан сургалтууд байна.
Лхагваням    4/8/2020 8:26:50 PM