Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Орчин үеийн ухаалаг утас нь арван жилийн өмнөх компьютерээс ч илүү хүчтэй болсон билээ. Та утсаа найз нөхөд рүүгээ залгах, яаран мэссэж бичихээс илүүтэйгээр ашиглаж чаддаггүй бол бид танд энэхүү орчин үеийн халаасны компьютерийг бүрэн эзэмшихэд чинь туслан, ажлынхан болоод найзууд дундаа жинхэнэ ухаалаг гар утасны мэргэжилтэн болж харагдах нууцыг зааж өгөх гэж байна!

Энэ сургалт ухаалаг гар утсыг бүр эхнээс нь хэрхэн үр ашигтай хэрэглэх талаар заах тул бүх насны хүн суралцах боломжтой юм. Мөн ирээдүйд гарах шинэ технологиудыг ч тэр даруйд нь сургалтандаа нэмж явах тул гар утасны мэргэжилтэнгүүд ч энэ сургалтаас үр өгөөжтэй мэдээллүүдийг бүрэн авах боломжтой. Уг сургалт нь амьдралын чинь туршид таны өмч болох бөгөөд хичээлүүд нь таныг худалдан авснаас хойш ч байнга нэмэгдэж байх тул та нэг удаа худалдаж аваад л насан туршдаа өндөр технологиос хоцрохгүй байх гайхалтай боломжийг нээж өгч байна.

Хэрэв та гадаадад сурч амьдардаг бөгөөд аав, ээжтэйгээ утсаар хялбархан харилцах хүсэлтэй бол энэ сургалтанд аав ээжийгээ хамруулснаар тив алгасан хоорондоо гайхалтай амархнаар харилцах боломжтой болох юм.

Ухаалаг утас дээд зэргээр хөгжиж, зөвхөн утсаар ярьж мессеж бичээд тогтохгүй, бүх л төрлийн шинэ мэдээ уншихаас өгсүүлээд гэртээ хоол хүнсээ захиалах хүртэл маш олон зүйлсийг гар утсаараа дамжуулан хийдэг онцгой эрин зуунд бид амьдарч байгаа билээ. Энэхүү сургалтыг авснаар та өдөр тутмын амьдралыг автоматжуулж хөнгөвчилж өгсөн, гэрэлтэй гэгээтэй технологиудыг бусдаасаа түрүүлэн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд үүний тулд та өдөрт хэдхэн минутын бичлэг үзэхэд л хангалттай гэдэг нь гайхалтай биш гэж үү?

Ингээд таныг ухаалаг утасны нүдээр хорвоо ертөнцийг харах гайхалтай аялалд урьж байна!


Энэ сургалтын видеонуудаас үзмээр байна уу?

Хичээлүүд

  1. 1:44
    Оршил
  2. 18:27
    Шинэ гар утас авахад анхаарах зүйлс, утасны үзүүлэлтийг харах
  3. 7:43
    Гар утасны үзүүлэлт, өгөгдлүүдийг харах, код оруулах замаар
  4. 22:24
    Home дэлгэцүүдийг тохируулах
  5. 11:38
    Утасны дэлгэц (өнгө, гэрэлтэлт, унтрах хугацаа..) тохируулах
  6. 6:55
    Цаг, огноог тохируулах, lock screen дээр цаг гаргах
  7. 8:13
    Утасны дууг солих, чангалах суллах, чимээгүй болгох, чичиргээг тохируулах
  8. 7:26
    Утасны операторуудын интернэтийн тохиргоо
  9. 7:04
    wifi сүлжээнд холбох, интернэтийг шалгах
  10. 4:04
    Гар утсаа монгол хэлтэй болгох
  11. 10:00
    Монгол гарны Gboard драйвер суулгах
  12. 9:38
    Датагаар интернэтэд холбогдох, 4g тохируулах, датаг хянах
  13. 15:04
    Сэрүүлэг, сануулга тавих
  14. 17:04
    Хүмүүсийн дугаартай (contact) ажиллах
  15. 10:09
    SMS бичих, устгах, хайх
  16. 9:34
    Залгасан дуудлагуудыг үзэх, устгах, хариулах
  17. 19:08
    Зураг авах, авсан зургуудаа устгах, шэйрлэх
  18. 9:15
    Нэгж зээлэх, шилжүүлэх, үлдэгдлээ харах, дуусах хугацааг шалгах
  19. 13:01
    Цаг агаарыг дэлгэц дээр гаргах, тохируулах
  20. 12:59
    Гар утсаа компьютертэй холбож хооронд нь зураг, дуу бусад өгөгдлүүдийг хуулах
  21. 7:38
    Гар утаснаасаа дуу хөгжим сонсох
  22. 30:38
    Гар утаснаасаа youtube ээр видео үзэх
  23. 38:33
    Броузер ашиглан интернэтээр аялах
  24. 12:01
    Гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулах
  25. 14:41
    Сугалаатай ибаримтаа бүртгэх (ebarimt app)
  26. 15:13
    Youtube-ээс хүссэн видеогоо татаж авах
  27. 4:45
    Гар утсандаа апп болон Settings цэснээс хайлт хийх
  28. 6:19
    Dual Sim-ний тохиргоо хийх
  29. 11:53
    Автобусны байршлыг үзэх
  30. 34:01
    Фэйсбүүк суулгах, ашиглах
  31. 21:34
    Фэйсбүүк мессенжер суулгах ашиглах, видео дуудлага хийх
  32. 24:05
    Гар утас дээрээ ном унших, adobe reader ашиглах
  33. 18:24
    Гар утсанд татагдсан файлуудтай ажиллах
  34. 17:32
    Хот, хөдөө, гадаадад төөрөхгүй замаа олох
  35. 11:11
    Утас дүүрсэн эсэхийг шалгах, сул зай гаргах
  36. 10:40
    Хүссэн апп-аа интернэтээс татаж суулгах
  37. 15:10
    Security Master app ашиглан Утсыг цэвэрлэх, вирус устгах, вирусээс хамгаалах
  38. 22:56
    Гар утасны батерейг хэмнэх аргууд
  39. 14:41
    Календарийг үр дүнтэй ашиглах, Goal, Event, Reminder үүсгэх
Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49000₮ болгож хямдруулж аваарай!
Үнэгүй видеог үзэх

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Сургалтыг сонгож хичээл үзэж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. <br>Та бүхэнд баярлалаа. Надтай адил сэтгэгдэл бичиж байгаа олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.<br>Ингээд нэгэн санал бичие. <br>Хичээл зааж байгаа утас нь ямар нэртэй юу гэдэг утсыг хэлэх, өөр загварын утсан дээр энэ тохиргоон ийм хэлбэртэй ч гэдэг юм уу харьцуулж үзүүлэх хэрэгтэй байна. Багш маань 2 симтэй утас хэрэглэдэг янз бүрийн тохиргоо хийж байгааг өөрийн утсан дээр үзүүлээд байхийм. Энэ тохиргоо ийм загварын утсан дээр гээд харуулаад хийвэл их л ойлгомжтой болно. За Та бүхний цаашдын ажилт амжилт!!!!
Цэндсүрэн    2/29/2020 11:38:45 PM
❤️ маш хэрэгтэй хичээлүүд болсон байнаа.
Badnaagarav    2/29/2020 10:57:20 PM
❤️ сэтгэгдэл өндөр байна маш хэрэгтэй хичээлүүд байна.
чулуунбат    2/10/2020 6:06:59 PM
❤️ Ганзориг багшдаа маш их баярлалаа маш ойлгомжтой товч бөгөөд тодорхой юм аа
Bayraa Ql    1/6/2020 1:16:09 PM
❤️ Маш их таалагдаж байна. Маш олон төрлийн сэдвээс нэн тэргүүн чухал гэсэн хичээлээ сонгоод үзэх боломжтой юм байна. Баярлалаа, ажлын амжилт
Хөхөө    11/2/2019 8:10:55 PM