Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Та HTML болон CSS-ын талаар үндсэн ойлголтуудыг мэддэг боловч өөрийгөө вэб хөгжүүлэгчийн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж хараахан чадахгүй гэж бодож байна уу?

Тийм бол энэхүү заагийг арилгах гайхалтай сургалтыг танд танилцуулж байна. Уг сургалтын явцад бид хамтдаа mobile-first дизайнтай responsive вэб сайтыг бүр эхнээс нь алхам алхмаар хийж таныг жинхэнэ мэргэжилтэн болгож хөгжүүлэх болно. Мэдээж үүний зэрэгцээ компаниудын хамгийн ихээр эрж хайж байдаг орчин үеийн вэб хөгжүүлэгчдийн заавал эзэмшсэн байх ёстой чухал ур чадвар, технологиудад суралцаад явах юм. Вэб хөгжүүлэгч, компанийн захирал олон найзууд, танилуудтайгаа ярилцаж байхад миний толгойд "ажил горилогчдод яг тохирсон, тэдэнд компаниудын хайж байдаг ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтууд байвал сайхан шүү" гэсэн бодол байнга төрдөг байсан бөгөөд харамсалтай нь яг ийм сургалт зах зээл дээрээс бараг олдохгүй байлаа. Тийм ч учраас би өөрөө энэхүү сургалтыг бэлтгэн та бүхэнд хүргэхээр шийдсэн юм.

Та сургалтын явцад Git, GitHub, Node.js, NPM, обьект хандалтат JavaScript, ES6, webpack, Netlify, BEM method-ын талаар үзэх болно.

Энэхүү сургалт нь 2019 оны 11-р сарын байдлаар вэб хөгжүүлэлтийн салбарт трэнд болоод байгаа технологи, мэдээллүүд, шинэчлэлтүүд дээр тулгуурлан хийгдсэн учраас та хамгийн сүүлийн үеийн арга барилаар дээрх ур чадваруудыг эзэмших юм.

Эрднийн чулуу засаагүй байхдаа хямд үнэтэй байдаг. Харин хэн нэг уран гартны гараар дамжиж, урлагийн бүтээл болсны дараа үнэ цэнэ нь хэд дахин өсдөг билээ. Яг үүнтэй адилаар та HTML, CSS-ийг зүгээр нэг мэддэг байгаад зогсохгүй, жинхэнэ орчин үеийн аргаар HTML, CSS кодыг бичиж сурснаар өөрийнхөө үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлэх боломжтой болно.

Хэрэв та эхлэн суралцагч бол манай сайтад байгаа "HTML5, CSS3-ыг эхнээс нь дуустал" сургалтыг эхлээд үзээрэй.

Өөрийн вэб хөгжүүлэгчийн карьерийг шинэ түвшинд гаргахын тулд:
- Git, Github болон command-line ийг ашиглан, бусадтай хамтран ажиллах ур чадвараа хөгжүүлэх
- NPM, Webpack ашиглан үйл ажиллагаагаа автоматжуулж, цаг хэмнэж сурах
- BEM, PostCSS зэрэг аргуудыг ашиглан ямар ч том хэмжээний вэб сайтад тохирсон, супер зохион байгуулалттай стайлуудыг бүтээж, CSS-ийн мэдлэгээ улам дээшлүүлэх
- Mobile-first философийг баримтлан өөрийн вэб сайтыг гайхалтай хурдан болгох
- Обьект хандалтат Javascript-ийн үндсийг ойлгох
- AWS Lambda cloud функцүүдийн үндсэн ойлголтуудтай танилцах
- Ажлын ярилцлаганд тань туслах чухал зөвлөгөөнүүдийг авах зэрэг
олон гайхалтай зүйлсийг энэхүү сургалтаас олж авах юм.

Миний хувьд 1234.mn сайт дээр "HTML5, CSS3-ыг эхнээс нь дуустал" сургалтыг бэлтгэж оруулсан нь суралцагчдаас өндөр үнэлгээ авсаар байна. Одоо танд хүргэж байгаа энэхүү шинэ сургалт нь бүр илүү түвшинд хийгдсэн бөгөөд өмнөх сургалт бол ердөө л бие халаалт байсан гэж ойлгоход болно. Та тэгвэл энэ сургалтыг үзэж дууссанаар яг ямар амжилтанд хүрэх вэ?

- Хамгийн орчин үеийн хэрэгсэл, технологиудыг ашиглан супер responsive вэб хийж сурна.
- Бусад хөгжүүлэгчдэд маш хялбархан ойлгогдох, супер зохион байгуулалттай Javascript, CSS кодыг бичиж сурна.
- Ямар ч вэб хөгжүүлэлтийн багт оронгуутаа шууд зохицож ажиллах чадвартай болно.

Сургалтыг үзэхэд шаардагдах зүйлс:

- HTML, CSS-ийн үндсэн ойлголтуудыг мэддэг байх. Та HTML ашиглан paragraph элемент үүсгэж чадах уу? Та тэр paragraph-аа улбар шар өнгөтэй болгож чадах уу? Хэрэв эдгээрийг чаддаг бол та уг сургалтыг үзэхэд асуудалгүй.
- Мөн та JavaScript хэлний тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэв та өөрийн JavaScript-ийн мэдлэгийг хангалтгүй гэж үзэж байвал манай сайтын хамгийн өндөр рэйтингтэй сургалт болох JavaScript хэлийг эхнээс нь дуустал сургалтыг авч суралцахад энэхүү хэлний хангалттай өндөр түвшний мэдлэгтэй болж чадах юм.
- Бидний хэрэглэх бүх програмууд 100% үнэгүй. Бидний вэбээ байршуулах Github, Netlify үйлчилгээнүүд ч гэсэн үнэгүй.
- Бид Visual Studio Code текст засварлагч програмыг ашиглах болно.
- Яг өөрийн гэсэн компьютераа хэрэглэхийг зөвлөж байна. Яагаад гэвэл бид шаардлагатай програм хангамж, хэрэгслүүдээ суулгаж ашиглах учраас. Windows болон Mac OS үйлдлийн системтэй байвал илүү тохиромжтой. Хэдийгээр бидний хийх зүйлс Linux дээр бүрэн ажиллах боловч бид энэ сургалтаар Linux-ийн талаар ярилцахгүй.

Өөрийнхөө ур чадварыг шинэ түвшинд гаргаж, өөрчлөлт хийхээр шийдсэн танд баяр хүргэе. Сургалтандаа эргэж уулзацгаая.

Энэ сургалтын видеонуудаас үзмээр байна уу?

Хичээлүүд

1. 16:59
Энэ сургалтаар бид юу үзэх вэ?
2. 15:03
Git гэж юу вэ?
3. 9:26
Git яаж ажилладаг вэ? 1-р хэсэг
4. 20:06
Git-ийг суулгах, gitbash-ийн тохиргоо
5. 7:10
GitHub: Өөрийн GitHub account-ийг үүсгэх
6. 12:30
Зохион байгуулалт, автоматжуулалт нь зайлшгүй шаардлагатай юу?
7. 7:15
Node.js гэж юу вэ?
8. 9:14
NPM, package management гэж юу вэ?
9. 4:15
Webpack: Webpack гэж юу вэ?
10. 3:41
VS Code-ыг PostCSS syntax-ыг ойлгодог болгож тохируулах
11. 5:51
Webpack: CSS workflow гэж юу вэ?
12. 16:48
CSS файлуудын архитектур. 1-р хэсэг
13. 21:55
BEM гэж юу вэ?
14. 10:46
Large-Hero block-ийг хийж дуусгах
15. 22:40
Git яаж ажилладаг вэ? 2-р хэсэг
16. 17:19
Git-ийн үндсэн командуудыг ажиллуулж үзэцгээе
17. 5:22
Node-ийг өөрийн компьютерт суулгах
18. 17:13
Node.js-ийн туршилт
19. 16:00
NPM-ийн туршилт
20. 20:21
Webpack: Webpack.config
21. 14:08
Webpack: Webpack.config-т үндсэн CSS support нэмэх
22. 11:22
Webpack: Webpack.config-т PostCSS support нэмэх
23. 13:30
CSS файлуудын архитектур. 2-р хэсэг
24. 12:06
Class-ын нэр, CSS selector-уудыг бичих дүрмүүд
25. 15:00
Button block-ийг хийж дуусгах
26. 15:28
Webpack Dev Server: CSS, JS дээр хийгдсэн өөрчлөлтийг Web Browser-ыг full reload хийлгүйгээр харуулах
27. 5:54
Webpack Dev Server: HTML дээр хийгдсэн өөрчлөлтийг Web Browser-ыг reload хийлгүйгээр харуулах
28. 10:20
Webpack Dev Server: Хийж буй вэб сайтаа нэг сүлжээнд буй төхөөрөмжүүд дээр зэрэг харах
29. 35:11
Сургалтанд тавтай морил
30. 16:57
GitHub: Сургалтаар хийх вэб сайтын маань starter файлуудыг агуулсан Repository үүсгэх
31. 31:46
Завсарлага: VS Code editor суулгах, тохируулах
32. 28:57
Завсарлага: VS Code editor-т extention-ууд суулгах
33. 10:00
Mobile-first: Mobile-first гэж юу вэ?
34. 4:18
Mobile-first: Mobile-first дизайн манай төсөлд
35. 14:37
Mobile-first: CSS кодоо mobile-first аргаар бичиж эхлэцгээе
36. 5:33
Mobile-first: Responsive image гэж юу вэ?
37. 6:39
Mobile-first: Responsive image. Нөхцөл 1. Зургийн байршил болон Crop
38. 8:06
Mobile-first: Responsive image. Нөхцөл 2. Файлын хэмжээ болон нягтрал
39. 13:14
Mobile-first: Өөрсдийн вэб сайтад responsive image нэмж эхлэх
40. 11:22
Mobile-first: Responsive image-ийг тестлэх зарим аргууд
41. 17:37
Дахин ашиглагдах блокуудыг хийх. 1-р хэсэг
42. 11:57
Дахин ашиглагдах блокуудыг хийх. 2-р хэсэг
43. 19:31
Headline блок
44. 18:35
Modifier систем яагаад чухал вэ?
45. 16:55
Дахин ашиглагдах Column Layout блокийг хийх. 1-р хэсэг
46. 16:20
Дахин ашиглагдах Column Layout блокийг хийх. 2-р хэсэг
47. 30:49
Intro хэсгийн зургуудыг responsive болгох
48. 20:42
Intro хэсгийн текстүүдийн стайл
49. 10:35
Завсарлага. Git branch: Git branch шинээр үүсгэх
50. 10:44
Завсарлага. Git branch: Branch-ууд хооронд шилжиж ажиллах, command line ашиглан merge хийх
51. 18:31
Завсарлага. Git branch: Github ашиглан merge хийх
52. 17:23
Бидний онцлогууд section стайл 1-р хэсэг
53. 16:43
Бидний онцлогууд section стайл 2-р хэсэг
54. 12:24
Бидний онцлогууд section стайл 3-р хэсэг
55. 28:12
Талархал section-ийн стайл. 1-р хэсэг. Дахин ашиглагдах testimonial block-ийг хийх
56. 21:32
Талархал section-ийн стайл. 2-р хэсэг. Small screen-д тохируулах
57. 17:41
Талархал section-ийн стайл. 3-р хэсэг. Medium screen-д тохируулах
58. 11:24
Footer-ийн стайл
59. 26:22
Header-ийн стайл. Large screen-д тохируулах
60. 13:20
Header-ийн стайл. Small screen-д тохируулах
61. 35:09
JavaScript. Обьект хандалтат програмчлалын тухай товчхон
62. 13:11
JavaScript. JS файлаа олон файлуудад хуваах. Class-ын удамшил
63. 22:25
Мобайл цэс. JavaScript шпагетти код бичихээс хэрхэн зайлсхийх вэ?
64. 22:35
Мобайл цэс. Мобайл цэсний стайл
65. 21:21
Мобайл цэс. Гамбургер шугамуудын анимаци
66. 26:06
Scroll хийх үед элементүүдийг харуулах. 1-р хэсэг
67. 28:55
Scroll хийх үед элементүүдийг харуулах. 2-р хэсэг. Кодоо илүү үр өгөөжтэй болгох
68. 24:29
Scroll хийх үед элементүүдийг харуулах. 3-р хэсэг. Reveal Feature-ээ дахин ашиглах
69. 21:05
Sticky Header. 1-р хэсэг. Header-ийг sticky болгох, логоны анимаци
70. 28:01
Sticky Header. 2-р хэсэг. Цэсний линкийг highlight хийх
71. 23:47
Modal Overlay. 1-р хэсэг. Modal Overlay-ийн CSS-ийг бичих
72. 24:27
Modal Overlay. 2-р хэсэг. Modal Overlay-ийн JS-ийг бичих
73. 20:17
Webpack Code splitting
74. 13:23
Lazy Loading хийж вэбийн дуудагдах хурдыг сайжруулах
75. 19:53
Вэбийн файлуудаа сэрвэрт байршуулахдаа бэлдэх: Dev болон Build script-ийн тохиргоо
76. 25:58
Вэбийн файлуудаа сэрвэрт байршуулахдаа бэлдэх: Bundled.js файлаас CSS файлаа extract хийж гаргаж авах
77. 21:22
Вэбийн файлуудаа сэрвэрт байршуулахдаа бэлдэх: HTML файлуудаа үүсгэх
78. 10:55
Вэбийн файлуудаа сэрвэрт байршуулахдаа бэлдэх: Зургуудаа Dist folder-т хуулах
79. 13:36
Вэбээ GitHub pages дээр байршуулах
80. 16:12
Netlify-ийг ашиглан Build хийх
81. 14:14
Cloud functions: Cloud function гэж юу вэ?
82. 17:57
Cloud functions: Postman ашиглан cloud function-аа тестлэх
83. 17:29
Cloud functions: Хэрэглэгчдийн хэсгийн javascript-ийг бичих
84. 12:57
Cloud functions: Хэрэглэгчдийн хэсгийн HTML, CSS-ийг хийх
85. 19:54
React-ийг өөрсдийн project-доо холбож ажилуулах
86. 21:13
Git-ийн merge-ийн зөрчлөөс сэргийлэх, гарсан зөрчлийг зохицуулах
87. 12:38
CSS-ийн тухай бусад зүйлс: CSS gradient
88. 26:40
CSS-ийн тухай бусад зүйлс: CSS gradient-ийг анимаци хийх
89. 27:11
CSS-ийн тухай бусад зүйлс: CSS transition properties
90. 17:06
CSS-ийн тухай бусад зүйлс: Swup ашиглан HTML page-үүдийн хооронд transition хийх
91. 9:56
CSS-ийн тухай бусад зүйлс: CSS calc функцийн тухай
92. 12:14
CSS-ийн тухай бусад зүйлс: CSS transform skew ашиглан hover эффект бүхий товчлуур хийх
93. 17:13
HTML и-мэйл илгээх: Mailtrap ашиглан и-мэйл илгээж тестлэх
94. 16:28
HTML и-мэйл илгээх: Nodemailer ашиглан gmail хаягаараа и-мэйл илгээх
95. 23:37
HTML и-мэйл илгээх: HTML, CSS бүхий и-мэйлийн кодыг бичихэд тавигдах шаардлагууд
96. 26:54
HTML и-мэйл илгээх: HTML, CSS бүхий и-мэйлийг яаж responsive байдлаар бичих вэ?
97. 26:17
HTML и-мэйл илгээх: Гоё HTML и-мэйл бичиж үзэцгээе! 1-р хэсэг
98. 19:41
HTML и-мэйл илгээх: Гоё HTML и-мэйл бичиж үзэцгээе! 2-р хэсэг
99. 17:05
Мөрөөдлийн ажил: Яаж илүү олон ажлын ярилцлагад орох вэ?
100. 17:54
Мөрөөдлийн ажил: Ажлын ярилцлагад орохдоо бүтэлгүйтэхгүй байх аргууд
101. 23:30
Frontend, backend фрэймворкууд үүссэн шалтгаан, тэдгээрийн эзлэх байр суурь
102. 44:55
Орчин үеийн вэб хөгжүүлэх архитектурын дүр зураг, ашиглах фрэймворкууд
103. 33:05
CSS Framework-уудын тулаанд хэн ялж байна вэ? Бидний дараагийн судлах зүйл
104. 36:24
Уламжлалт CSS үү? CSS фрэймворкууд уу?
Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49000₮ болгож хямдруулж аваарай!
Үнэгүй видеог үзэх

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Bagshaa ene yuni aldaa ve?

$ git push origin master
fatal: protocol '?[200~https' is not supported
Baljinnyam    3/13/2024 1:09:23 PM
❤️ $ git push origin master
fatal: protocol '?[200~https' is not supported
Baljinnyam    3/13/2024 1:08:40 PM
❤️ webpack iin hiceeluudin tohirgoo hudlaa boljdee shineer uur commanduud garj irsn bn
А. Мөнх-Очир    1/31/2024 3:19:53 PM
❤️ file orj irhgui bn
Zolboo    1/10/2024 10:34:53 PM
❤️ Webpack Dev Server: HTML дээр хийгдсэн өөрчлөлтийг Web Browser-ыг reload хийлгүйгээр харуулах. before gedeg parameter ni onBeforeMiddleware bolood uurchlugdsun um shig bn. eniig ajiluulsan hun bn uu.
Saruulbuyan    11/20/2023 3:32:19 PM
❤️ Үнэхээр мэргэжлээ төгс эзэмшсэн мөн тасралтгүй бие даан суралцдаг хүмүүүсээс чанартай сургалт аван суралцаж байгаадаа талархаж байна. Namaste
Munkhgerel    11/16/2023 8:14:00 AM
❤️ Сургалт болгоны дор яг тухайн сургалтын тухай коммэнт бичдэг байвал их зүгээр юм. Юмс шинэчлэгдэхэд сурагчид ч хоорондоо мэдээлэлээ солилцоод явчвал.
sugi    10/29/2023 9:47:13 PM
❤️ Маш их баярлалаа. Асууж тодруулах зүйл их байна. Яадаж багцлаад нэг удаа ч бол уу танхимаар буюу багштайгаа биечлэн уулаз хүсэлтэй байна.
Дашдорж    8/23/2023 5:21:23 PM
❤️ Зарим нэг зүйлсийг буруу хийж байгаагаа мэдэж гадарлаж байсан. Энэхүү сургалтыг үзсэнээр буруу хийж байсан зүйлсээ хэрхэн зөв хийх талаар ойлгож авлаа. Сайхан сургалт болсон байна. Баярлалаа.
Сүхбат    8/21/2023 11:06:28 AM
❤️ Code-ee hawsargachij bologv yu ?
Adiyadorj    7/20/2023 4:22:02 PM
❤️ Талархаж байна.
Баасансүрэн    3/2/2023 3:53:24 PM
❤️ Үнэхээр сайн сургалт болжээ
Дорждэрэм    2/1/2023 2:43:46 PM
❤️ Таатай байна!
Баяржавхлан    1/2/2023 3:39:59 PM
❤️ .cool training
Цэдэндорж    12/19/2022 11:55:27 AM
❤️ contentBase:-iig static: { directory: path.join(__dirname, "app"), }, solihoor yum bna.
Ялалт    11/5/2022 3:05:04 PM
❤️ Сайн байна уу багшаа, 30, 31 хичээл дээрх тохиргоог хийлгүйгээр npm run dev коммандаа ашиглаад цааш нь явж болох уу. webpack-dev-server дээр алдаа гараад байгаа юу багшаа.
Ялалт    11/5/2022 11:14:13 AM
❤️ nmp run dev
ajilahgui bol live view eer bol oorchiloltuud ni hargdahgui ym bn da yaj ajiluuldin bgan
vandka    5/11/2022 11:48:14 AM
❤️ uul ni aldaa garah magdlaluudiig sian l heljina daanch shine ym bolgon der com bolgon oor bolohoor alda garaal irhim da
vandka    5/10/2022 3:18:53 PM
❤️ nice
Munkhbadrakh    2/28/2022 10:19:30 AM
❤️ 31negdeh hicheeliin tohirgoo bas bolhuig bna bagshaa.
Хүчүлэг Хүчүлэг    2/23/2022 3:05:49 PM
❤️ Сайн байна уу багшаа. Таны хичээлийг эхнээс нь үзээд явж байгаа юм. Гэвч 30-р хичээлийн webpack-dev-server тохиргоон дээр асуудал үүсээд devServer:{
port: 3000,
static: {
directory: path.join(__dirname, "app")

hot: true,
historyApiFallback: { index: "index.html" }

энэ code-ийг хуулж тавиад ажиллаа. Энэ code-оор ажиллуулаад явахад webpack-dev-server тохиргоон дээр ямар нэгэн асуудал үүсэх үү
Хүчүлэг Хүчүлэг    2/23/2022 11:47:46 AM
❤️ Гайхалтай
Одхүү    1/23/2022 1:37:43 AM
❤️ gitbash tani file dataj awah geher datagdchaad file hooson baigad bhin yunda baina bagshaa
Дөлгөөн    1/13/2022 12:06:36 AM
❤️ Webpack дээр баахан тохиргоо хийж, юм хийж байснаа дараа нь реактын үүсгэх "npx create-react-app ..." команд өгвөл хуучин webpack-ын тохиргоонууд нь эвдрэх үү?
Эсвэл шинээр үүсгэсэн react-ийн прожект дээр webpack-ын тохиргоо үүсгээд оролдоод явчихвал тохиргоонууд нь алдагдах уу?
Амар    11/29/2021 5:51:10 PM
❤️ goy
Бэлгүтэй    9/22/2021 10:44:46 PM
❤️ nice that
Баярсайхан    8/26/2021 12:20:21 PM
❤️ Сайн сургалт болсон байна баярлалаа
Бат-Оргил    8/15/2021 9:55:23 AM
❤️ Сайн сургалт
Амар    7/25/2021 1:26:05 AM
❤️ Маш их баярлалаа
Биндэръяа    7/9/2021 10:23:55 PM
❤️ Баярлалаа.
Munkh-Enerel    6/23/2021 2:29:51 PM
❤️ ойлгомжтой сайн сургалт шүү
Байгал    5/29/2021 2:12:35 PM
❤️ Mash Ih ym surj awlaa bayarlalaa
Сайнбаяр    4/1/2021 3:16:59 PM
❤️ сайн байна уу

сургалтын хамгийн сүүлд бэлэн болсон web source бичиглэл байна уу? хожуу үзэж байгаа болохоор webpack Дээрхи тохиргоонууд хоцрогдсон байна
БАТБААТАР    3/2/2021 3:34:33 PM
❤️ Сайн байна уу? Би програм хангамж мэргэжлээр сурдаг. Front-End тал руугаа илүү гүнзгий мэргэшихийг хүсдэг. Сургуульд маань анхан шатны HTML, CSS заасан. Энэ сургалт маань үнэхээр гайхалтай сургалт байж чадна гэдэгт итгэлтэй байна. Ажлын байранд гараад ямар ч асуудал гарахгүй гэж бодож байна. Front-End developer хүнд байх ёстой чадваруудыг төгс эзэмшиж чадах юм.
Буянтөр    2/15/2021 5:52:55 PM
❤️ Баярлалаа
wolf    2/12/2021 5:04:57 PM
❤️ Сургалт маш их таалагдлаа. Багшийн заах арга барил үнэхээр сайн байлаа. Нээх их тийм нуршаад байхгүй, ойлгомжтой, товч тодорхой байлаа. Энэ сургалтыг 1-10 оноогоор үнэлвэл:
-9
Сэтгэлд нийцсэн маш гайхалтай сургалт байна
М.Хантамир    1/27/2021 8:29:39 PM
❤️ Үнэхээр гайхалтай сайхан сургалт байна.Баяртай байна.
Сэрсэндагва    11/30/2020 3:07:21 AM
❤️ nice
Erdenebaatar    11/28/2020 12:28:38 PM
❤️ Энэ сургалтын өмнө HTML5, CSS3 сургалтыг үзэж дуусгасан маш сайн хичээлүүд байдаг юм байна
Чинзориг    11/22/2020 6:35:47 PM
❤️ Маш сайн сургалт болжээ, бараг хамгийн сайн нь гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй байх. Вэб сурахыг хүссэн хэн бүхний хамгийн зөв сонголт. Та энэ сургалтыг сонгосондоо хэзээ ч харамсахгүй. Ийм сайхан үнэ цэнэтэй, хэн хүнд хэрэгтэй зөв мэдлэгийг богино хугацаанд хямд зардлаар хамгийн олон хүнд хүргэж байгаа танай баг хамт олонд баярлалаа.
Жавхлантөгс    11/19/2020 3:43:23 PM
❤️ Маш их таалагддаг шүү энэ миний 3 дахь хичээл, Ганзориг багшийн ур чадвар мөн заах арга барил их сайн. Би анх 1234-т дүүрэн мөрөөдөл хоосон мэдлэг л орж ирсэн, харин одоо мөрөөдлийн программист ажлаар ажиллах боломж мань тун ойртсоор байгаад маш их баяртай байгаа. 1234 болон Ганзориг Амарбат багш нартаа баярлалаа
Билгүүн    8/26/2020 8:06:06 AM
❤️ Чанартай гоё сургалт болжээ. 10 жилийн өмнө програмистаар төгсөөд өдий хүртэл мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Олон асуудал байсан одоо дахиад сурах шаардлагатай болсон үед танай сайт гарч ирсэн. Танай сургалтын сайтын гол давуу тал нь хязгааргүй хугацаатай нь бусад сайтыг бодвол давуу болгож сонгоход хүрч байна. Мөн багш нарын чанар хичээлийн агуулга нтр төсөл дээр туршиж үзэж байгаа нь маш их таалагдаж байгаа. Одоо SQL-ын хичээлийг мөн давхар судалжын. Эрдмийн их далай мөр зэрэгцэн судалж байгаа оюутан залуус ялангуяа над шиг мэргэжлээрээ ажиллаж чадаагүй зуу зуун залууст тусалж байгаад баярлалаа. Ганзориг багш мундаг зааж байнлээ ойлгомжтой тодорхой. Амжилт хүсье.
Хуягаа    7/31/2020 12:35:15 PM
❤️ Маш их таалагдлаа
Одгариг    7/27/2020 6:57:26 PM
❤️ Маш гоё байна. Харин онол, практикийн энэ мэдлэгээс гадна, даалгавар хэсэг нэмж оруулбал болох гээд байна.
Тамир    7/23/2020 10:05:12 AM
❤️ Өгөөжтэй сургалт болж байна
Цэрэнпүрэв    7/15/2020 9:14:15 PM
❤️ Мэргэжлийн түвшинд веб сайтыг бэлтгэх, орчин үед код хэрхэн бичдэг талаар маш сайн зааж өгсөн сургалт.
Дашням    7/15/2020 1:54:58 PM
❤️ Хайж байсан сургалтаа оллоо Эх хэл дээрээ сургалт авах гоё юмаа
Enkhmunkh Gogo    5/16/2020 7:24:17 PM
❤️ Сургалт таалагдаж байна. Баярлалаа
Bazarragchaa    3/11/2020 12:43:18 PM
❤️ Баярлалаа.
Баяржаргал    3/10/2020 2:03:47 PM
❤️ Sain surgalt bolson bna.
Tuvshintugs    3/5/2020 7:28:57 PM
❤️ Mash sain surgalt baina.. shine zuils surch avlaa,, web front end khugjuulelt khiideg turshlagatai developeruud ch gesen uzekhed zugeer sanagdlaa..
Zaya    3/3/2020 9:01:46 AM
❤️ Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэнд баяр хүргээд, баярласнаа илэрхийлэх зүйтэй байх. Энэхүү хичээл нь үнэхээр миний сурахыг хүссэн мэдлэг, мэдээллийг миний сэтгэлд 100% нийцсэн байдлаар өгч байгаа. Улам их амжилт хүсье! Дахин баярлалаа.
Бэлгүтэй    2/27/2020 1:15:31 AM
❤️ Сонирхолтой сургалт байна.
Enhjavhlan Javxaa    2/25/2020 7:54:33 PM
❤️ маш хэрэгтэй сургалт байна маш их баярлалаа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье
jadamba    2/21/2020 9:51:21 AM
❤️ Баярлалаа сайн сургалт болсон байна
Хүрэлсүх    2/21/2020 8:05:31 AM
❤️ Үнэхээр чанартай хичээл болсон байна. Ийм гайхалтай хичээлийг бэлтгэсэн 1234.mn - ны нийт хамт олонд гүнээ талархал илэрхийлье. :)
Оргилболд    2/20/2020 11:33:41 PM
❤️ сургалтууд таалагдаж байгаа
Наранзана    2/20/2020 12:11:19 AM
❤️ cool
Цэдэнсодном    2/19/2020 10:54:25 PM
❤️ mash goy surgalt bolson
Nanzaa    2/17/2020 11:21:59 AM
❤️ Таалагдаж байна
Мөнхчулуун    2/17/2020 8:51:33 AM
❤️ Гайхалтай
Болдбаатар    2/16/2020 8:25:56 PM