Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Яг одоо дэлхийн #1 эрэлттэй, өргөн ашиглагддаг програмчлалын хэлээр Javascript тодроод байна. Хэрэв та Javascript мэддэг бол АНУ-д танд сарын $9121 буюу ойролцоогоор сарын 24.4 сая төгрөгийн цалин өгөх ажээ. 2019 оны судалгаагаар Javascript нь Stackoverflow болон Github дээрх хамгийн их яригдаж буй сэдвээр тодорсонд гайхах зүйл үгүй.

Яагаад Javascript хэл ийм гайхалтай амжилттанд хүрсэн бэ?

Javascript нь клиент броузер дээр очиж ажиллана, сэрвэр талд супер хурдтай ажиллана, өгөгдлийн сантай ажиллана, гар утас төхөөрөмжүүд дээр ажиллана, програм хангамжийн хөгжүүлэлтийн автоматжуулалт буюу түүл хэрэгсэл скрипт хэлбэрээр ашиглагдана, функциональ програмчлалыг асуудалгүй хийнэ, desktop програмуудыг ч хийнэ. Энэ бүгдийг ганцхан хэлээр л хийнэ гэхэд гайхалтай.

Javascript хэл гайхалтай хялбар энгийн синтакстай. Яг адилхан үйлдэл хийдэг кодыг өөр хэл жишээ нь Java дээр бичихэд олон дахин урт болж ирдэг. Хэлний цаад дизайн нь супер уян хатан, хөрвөн өөрчлөгдөх боломжтой тул та энэ хэлийг ашиглан өөрийг нь ч өөрчлөх боломжтой байдаг тул толгойд орж ирсэн юм болгоныг хийх боломжийг Javascript хэлэнд өгдөг. Та Javascript хэлний стандарт library-ийг ч дуртай газраа өөрчилдөг тул заримдаа энэ Javascript үү эсвэл таны код уу гэдгийг мэдэхэд хэцүү. Цаашилбал IIFE, closure, callback, scope chain, this, prototype удамшил, функц зээлэлт зэрэг ойлголтуудыг ашиглан та бусад хэлний програмистуудын нүдэнд бол илбэ шиг зүйлийг програмчилж чадна.

Дэлхийн #1 аварга том үнэгүй кодын сан! Javascript програмистууд өөрсдийн кодыг дундаа хуваалцдаг газартай (https://www.npmjs.com) бөгөөд аль 2017 онд бусад хэлний сангуудыг хол орхиж сард 18 тэрбум кодын санг хүмүүс татаж ашигласнаар рекорд тогтоон тэргүүлсэн бол 2018 онд сард 32 тэрбум болсон байна. Жишээ болгож хэлэхэд PHP-ийн ийм дундын сан нь https://packagist.org/ бөгөөд 2019 оны байдлаар эндээс сард 600 сая удаа татаж суулгасан байна.

Та React, VueJS, AngularJS, EmberJS, NodeJS, ExpressJS... алдартай фрэймворкүүдийн тухай алхам бүртээ сонсож байгаа байх. Эдгээр бүх фрэймворкүүд Javascript хэлээр бичигдсэн байдаг тул та бараг ямар ч компанид ажилд орж, ямар ч програм бичсэн зайлшгүй Javascript-ийг мэддэг байх ёстой болно. Өө, мэдээж дээр нь та GULP, GRUNT, Webpack, Babel .... түүлинг хэрэгслүүдийг зайлшгүй ашиглах ба эдгээр нь мөн л Javascript ашигладаг.

Тиймээ, та газар дор л байгаагүй бол Javascript ямар чухал хэл болохыг эндээс уншилтгүй мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв та энэхүү хэлийг төгс сурахаар үнэхээр шийдсэн бол та зөв газраа ирсэн байна. Энэхүү сургалт нь ямар нэг өөр тусгай фрэймворк ашиглалгүй програмистуудын шоглон нэрлэснээр Vanilla Javascript буюу энгийн Javascript хэлийг эхнээс нь дуустал нь танд зааж өгч эзэмшүүлэх болно. Ингэснээр та бусад алдартай түүл, фрэймворкуудын цаадах үндсэн зарчмыг ойлгож, бусдыг дуурайлгүй яг л ашгийг нь гарган програмчлах чадвартай болох юм.

Энэ сургалтыг та үзэхийн тулд HTML, CSS-ийн хялбар мэдлэгтэй байхад л хангалттай. Учир нь бид бүгдийг эхнээс нь дуустал нь үзэх болно! Хэрэв та HTML, CSS гэж юу болох талаар гайхаж байвал яг одоо 1234.mn дээр байгаа "HTML5, CSS3 эхнээс нь дуустал!” гэсэн гайхалтай сургалтыг үзээрэй. Дашрамд хэлэхэд энэ сургалтыг би мэргэжлийнхэнд ч зөвлөж байгаа. Учир нь html, css бидний мэддэгээс их өөр, гайхалтай хүчирхэг болсон байхыг үзээд та гайхах нь лавтай!

Мэргэжлийн програмистуудын хувьд та энэ сургалтыг үзсэнээр хэлний зарим чухал элемент, зарчмуудыг огт өөр өнцгөөр олж харах боломжтой гэж би найдаж байна. Би сургалтынхаа явцад аль болох бүх л ойлголтыг тодорхой болгож, бүх хүрээг хамрахыг хичээсэн болно.

Сургалтынхаа явцад бид СОНИРХОЛТОЙ ТОГЛООМ, ХУВИЙН САНХҮҮ, ОНЛАЙН ХООЛНЫ ЖОР гэсэн гурван ч гайхалтай вэб апп-ыг цэвэр Javascript хэл ашиглан MVC зарчмаар эхнээс нь дуустал хийх болно. Гайхалтай нь бид Javascript хэлийг сурах явцдаа програмын хэрхэн бүтээдэг зарчмыг бас сурах юм!

Сургалтын явцад бидний сурах зүйлс :

- VS Code editor суулгах, тохируулах
- Javascript хэлний хувьсагч, өгөгдлийн төрөл, давталт, функц, обьект, массив зэрэг үндсэн элементүүд
- Програмын алдаатай ажиллах, try catch, debugging, chrome Dev Tool ашиглаж сурах
- Javascript хөшигний цаан хэрхэн ажилладаг тухай. Үүнд : execution context, scope chain, this, hoisting болон бусад чухал ойлголтууд
- DOM гэж юу болох, түүнтэй ажиллах
- Javascript нарийн ойлголтууд. Үүнд байгуулагч функц, prototype удамшил, метод зээлэх, closure, callback, call, bind, apply зэрэг функцүүд.
- Кодыг модул ашиглан хэрхэн зохион байгуулах, өгөгдлийн хамгаалалт, кодын дахин ашиглалтыг хэрхэн хэрэгжүүлэх
- Ecmascript стандарт буюу Javascript-ийн хувилбаруудын тухай. Үүнд ES5, ES6, ESNEXT хувилбарууд тэдний боломж
- Асинхрон програмчлал. Үүнд promise, async/await, Event loop, Event queuee
- Javascript 2019 онд хэрхэн програмчилж байна вэ гэдгийг судлана. Үүнд бид npm, webpack, babel болон ES6 кодыг эзэмших болно
- Сурсан зүйлээ баталгаажуулахын тулд гайхалтай өнгө үзэмжтэй гурван вэб аппыг эхнээс нь дуустал нь хийнэ.
- Git, github, gitpage, netlify ашиглан вэбээ хувилбараар хөгжүүлэх, онлайнд кодоо байрлуулах, вэбээ интернэтэд байрлуулах

За ингээд Javascript хэлийг зүгээр нэг сурах биш, харин түүний нууцыг бүрэн тайлж, эзэмших гайхалтай аялалд тавтай морил!

Сургалт маань анх удаа нээгдэж байгаа тул өдөрт нэг видео хичээл нэмэгдэх байдлаар явах болно. Магадгүй зарим өдрүүдэд илүү олон сургалтууд нэмэгдэх боломжтой. Хэрэв танд өдөрт нэг видео хангалттай гэж үзэж байвал яг одоо сургалтандаа бүртгүүлээрэй.


Энэ сургалтын видеонуудаас үзмээр байна уу?

Хичээлүүд

  1. 32:08
    Javascript хэл үүссэн түүх, хөгжлийн явц, броузерийн дайн, Ecmascript стандарт
  2. 30:18
    VS Code editor суулгах, тохируулах
  3. 38:37
    Өгөгдлийн төрөл, хувьсагч, консолтой танилцах
  4. 33:27
    Үндсэн операторууд, утга олголт арифметик үйлдэл, typeof
  5. 34:47
    Нөхцөл шалгалт, prompt ашиглан хэрэглэгчээс утга авах
  6. 29:09
    Бүүлийн логик, AND, OR
  7. 13:43
    Гурвалсан оператор, ? :
  8. 28:04
    Функцтэй танилцацгаая
  9. 29:21
    Функцийн Statement болон Expression бичиглэл
  10. 21:32
    Массивтай танилц, pop, push, shift, unshift, length функцүүд
  11. 21:00
    Обьект гэж юу вэ, түүний өгөгдөлд хандах тухай
  12. 29:37
    For давталт, давхар давталт ашиглах
  13. 24:03
    while, do while давталт
  14. 31:32
    Javascript хэл дээр жишээ алгоритмын бодлогууд бодоцгооё
  15. 24:37
    Javascript хөшигний цаана - Javascript engine, Глобаль объектийн тухай
  16. 18:40
    Кодын ажиллах Execution context болон Execution Stack-ийг ойлгох
  17. 34:25
    Ажиллах орчны үүсгэлтийн болон ажиллах шатууд, creation, execution, hoisting
  18. 13:55
    Hoisting анхаарах зүйл, arguments функцийн тусгай хувьсагчийн тухай
  19. 12:26
    Өгөгдлийн хандагдах хязгаар буюу scope chaining
  20. 16:04
    this түлхүүр үг ямар учиртай вэ?
  21. 26:43
    HTML, CSS гэж юу вэ? Ямар учиртай вэ?
  22. 10:09
    Вэб апп #1 - Сонирхолтой тоглоом апп
  23. 39:45
    DOM руу хандаж үзэцгээе!
  24. 38:50
    Эвент гэж юу вэ, callback ба anonymous функцүүд
  25. 32:38
    Оноог өөрчилж, тоглогчийн ээлжийг солих
  26. 33:15
    Оноог цуглуулах, DRY зарчим буюу нэг кодоо дахин дахин бичихээс зайлсхийх нь
  27. 26:14
    Тоглоомыг шинээр эхлүүлэх функцийг бичих
  28. 13:32
    Тоглоомын төлөвийг хэрхэн програмчлах вэ?
  29. 35:10
    Функц болон Объект хандалтат архитектур Удамшлын давуу тал
  30. 35:23
    Object.create ашиглан объект үүсгэх, Prototype удамшил
  31. 26:16
    Байгуулагч функц ашиглан объект үүсгэх, Функцийн prototype
  32. 25:40
    Функцийн this заагчийг өөрчлөх, bind , call, apply функцүүд, функц зээлэлт
  33. 34:09
    Байгуулагч функцийг ашиглан удамшил хэрэгжүүлэх
  34. 33:46
    Math обьектийн тухай, функцийг функцийн аргументээр дамжуулах нь, first class функц
  35. 10:37
    Функцээс функцийн КОДЫГ буцаах нь
  36. 22:29
    IIFE буюу нэн даруй ажиллагч функцүүд гэж юу вэ? Тэдний гайхамшигт давуу тал
  37. 32:46
    За одоо Closure -ийг үзэх цаг ирлээ!
  38. 24:50
    Closure-ийг илүү төвөгтэй жишээн дээр харах
  39. 19:01
    Вэб апп #2 - Өрхийн санхүү апп, модулар архитектурын тухай, decoupling ойлголт
  40. 46:01
    Модулиудыг үүсгэж турших, git рүү байрлуулах, gitpage дээр байрлуулах, буцааж татах
  41. 26:44
    Евент листенерээ тохируулъя, гарны эвенттэй ажиллах
  42. 22:48
    Хэрэглэгчийн оруулсан утгыг авах
  43. 06:32
    Бүх үйл ажиллагааг шинээр эхлүүлэх функцийг бэлтгэх
  44. 13:38
    Орлого, зарлагыг хадгалах объектийг үүсгэх
  45. 29:20
    Санхүүгийн модуль руу орлого зарлагыг хадгалах
  46. 34:39
    Орлого зарлагыг нэмэхэд дэлгэцэнд гаргаж ирэх
  47. 20:38
    Утга оруулах талбаруудыг цэвэрлэх
  48. 07:55
    Тэмдэгтийг тоо руу хөрвүүлэх, орлого зарлагыг хоосон эсэхийг шалгах
  49. 22:47
    Өрхийн төсвийг орлого зарлагын дагуу өөрчлөх
  50. 18:39
    Төсвийн мэдээллийг дэлгэц дээр харуулах
  51. 11:19
    Event bubbling буюу эвент дамжуулах
  52. 28:08
    Массиваас элемент splice ашиглан устгах, санхүүгийн модуль дотор устгах сэрвис нэмж өгөх
  53. 30:32
    Устгах эвент листенерүүдийг холбох split ашиглан тэмдэгт мөрийг хуваах
  54. 08:43
    Элементүүдийг дэлгэцээс устгах removeChild функц
  55. 21:25
    Орлого зарлага оруулахад өнгөөр ялгаж үзүүлэх Change эвенттэй ажиллах
  56. 15:09
    let, const ашиглан хувьсагч зарлах
  57. 06:59
    Блок хандалт болон IIFE кодын хамгаалалт
  58. 12:10
    ES6 тэмдэгт мөртэй ажиллах
  59. 11:42
    Суман функц буюу Arrow function
  60. 21:20
    Суман функц ба this түлхүүрийн тухай
  61. 14:07
    Обьектийг задлах арга
  62. 35:30
    ES6 хувилбарын массивтай ажиллах нэмэлт функцүүд
  63. 10:32
    Spread оператортой танилцая
  64. 08:05
    Параметрийн анхны утгыг зааж өгөх
  65. 22:25
    Map өгөгдлийн бүтэц ашиглах
  66. 17:27
    ES6 класс болон статик функц
  67. 34:00
    Класс болон дэд класс, удамшил
  68. 11:41
    Асинхрон код гэж юу вэ?
  69. 12:03
    Event Loop ойлголттой танилц
  70. 17:02
    Өмнө нь бид Callback ашиглан асинхрон кодыг бичдэг байсан тухай
  71. 28:40
    Promise -тэй танилц!
  72. 18:42
    Promise дээр Async/Await ашиглан хялбарчлах нь
  73. 23:38
    Fetch api ашиглан цаг агаарын өгөгдөл татаж үзүүлэх
  74. 05:11
    Fetch болон async/await ашиглан сайжруулах
  75. 38:07
    Орчин үеийн Javascript хөгжүүлэлтийн технологитой танилц!
  76. 30:29
    Webpack ашиглаж сурцгаая!
  77. 35:15
    Шинэ вэб сайтын webpack, babel тохиргоог гүйцэтгэж шалгах
  78. 10:11
    MVC буюу Model, View, Controller архитектуртай танилц
  79. 26:26
    ES6 Модултай танилц!
  80. 19:37
    Axios ашиглан интернэт сэрвисээс жорын өгөгдөл татах
  81. 21:04
    Хайлтын моделийг бичих, төслөө gitpage дээр байрлуулах
  82. 17:25
    Хайлтын контроллерийг бичих, вэб аппын state буюу төлөв
  83. 28:43
    searchView програмчлах, хайлтын үр дүнг гаргах
  84. 17:02
    Хайлт хийх зуур түр хүлээнэ үү гэсэн эргэлдэх сумыг хийх
  85. 40:45
    Хайлтын үр дүнг хуудаслан үзүүлэх, хуудас хооронд шилжих
  86. 15:54
    Хоолны жорын моделийг бичих
  87. 23:56
    Хоолны жорын View хэсгийг бичих, жорыг дэлгэц дээр гаргаж ирэх
  88. 11:34
    Идэвхтэй байгаа жорыг хайлтнаас тэмдэглэж харуулах
  89. 31:38
    Сагсны програмчлалыг гүйцэтгэх, модел контроллер view
  90. 29:04
    Сагснаас орцуудыг устгах, uniqid давхардахгүй ID өгөх library ашиглах
  91. 23:56
    Лайк модел болон контроллерийг програмчлах
  92. 39:18
    Лайкын товч, цэсийг програмчлах
  93. 24:41
    Лайкуудаа browser-ийн storage рүү хадгалах
  94. 30:55
    git гэж юу вэ? gitbash суулгах
  95. 29:13
    git үндсэн командууд, git init, status, add, commit, checkout, push, pull командууд
  96. 18:41
    git тохиргоо шалгах, github account үүсгэх
  97. 18:02
    Кодоо Github дээр байрлуулах, вэб сайтаа интернэтэд байрлуулах
  98. 19:48
    Github дээрээс кодоо татаж авах, open source төслүүдээс татаж ашиглах
  99. 21:38
    git branch үүсгэх, төслийн хувилбарыг үүсгэн ажиллах нь
  100. 25:37
    Утган хандалт болон заагч хандалтын тухай - value VS reference
  101. 10:35
    Хувьсагчийн төрлийг шалгах, typeof
  102. 18:09
    Програмыг debug хийх буюу алхам алхмаар ажиллуулж шалгах
  103. 19:23
    Алдааг боловсруулах буюу try catch ашиглах
  104. 26:44
    Frontend, backend технологи, вэбийн уламжлалт болон орчин үеийн архитектур
  105. 32:12
    Javascript хэл юугаараа бусдаас өөр вэ? Яагаад ийм алдартай байна?
  106. 11:18
    Энэ сургалтаар бид юу сурч эзэмших вэ!
  107. 15:13
    VS Code Extension суулгах
  108. 30:48
    Coercion буюу автомат төрөл хувиргалт, операторуудын ажиллах дараалал
  109. 16:49
    switch оператор ашиглах
  110. 32:55
    Обьектийн функцтэй ажиллах
  111. 32:58
    Массивийн slice, splice функц, график гаргах жишээ
  112. 15:35
    Давталтыг break, continue операторуудаар удирдах
  113. 39:05
    Javascript дээр массивт санамсаргүй утга дүүргэж хоёр элементийн байрыг солих
  114. 23:27
    Функц доторх функц, хувьсагч функцийн үзэгдэх орчин буюу scope
  115. 18:13
    хувьсагчийн undefined утга ямар учиртай вэ?
  116. 29:17
    HTML CSS бичиж үзэцгээе!
  117. 07:07
    Устгасны дараа үлдэгдлийг дэлгэцэнд харуулах
  118. 23:35
    Зарлагуудын эзлэх хувийг тооцоолох
  119. 15:00
    Зарлагын хувиудыг дэлгэцэнд гаргах
  120. 29:22
    Он сарыг үзүүлэх, мөнгийг таслалаар форматлах
  121. 11:44
    Орчин үеийн Javascript хэл буюу ES6 нэмэлтүүд
  122. 12:18
    Rest параметер ашиглах
  123. 22:05
    Массивын reduce, filter функцүүдийг ашиглах
  124. 16:41
    Multithreaded VS Single threaded програмчлалын хэл
  125. 27:07
    Promise chaining гэж юу вэ?
  126. 25:59
    Webpack ашиглаж сурцгаая -2 (css, зураг, фонт ачаалах)
  127. 33:06
    Webpack ашиглаж сурцгаая - 3 (webpack dev server)
  128. 22:43
    Webpack ашиглаж сурцгаая - 4 (Оптимизаци хийх, код хуваах, кэш ашиглах)
  129. 16:55
    Жорын контроллерийг програмчлах, hashchange эвенттэй ажиллах
  130. 23:30
    Frontend, backend фрэймворкууд үүссэн шалтгаан, тэдгээрийн эзлэх байр суурь
  131. 44:55
    Орчин үеийн вэб хөгжүүлэх архитектурын дүр зураг, ашиглах фрэймворкууд
  132. 30:07
    Mobile app development MEAN, MERN, FULL STACK
  133. 21:53
    Орчин үеийн технологиудын Stackoverflow дээрх 2019 оны статистик үзүүлэлт
  134. 18:07
    1234.mn сайт дээрх сургалтуудыг эхэлж буй хүн ямар дарааллаар үзвэл дээр вэ?
Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49000₮ болгож хямдруулж аваарай!
Үнэгүй видеог үзэх

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ сайн байна уу? 116 хичээлийн сүүлийн хэсэгт гацаатай rec хийгэдсэн байна дахиад оруулаад өгөөрэй баярлалаа
Mungunerdene    4/2/2024 12:34:19 PM
❤️ сайн байна уу? 116 хичээлийн сүүлийн хэсэгт гацаатай rec хийгэдсэн байна дахиад оруулаад өгөөрэй баярлалаа
Mungunerdene    4/2/2024 12:33:54 PM
❤️ 109 хичээлийг шалгаад өгөөрэй ерөөсөө уншихгүй байна баярлалаа
Mungunerdene    3/26/2024 5:27:01 PM
❤️ 109 ХИЧЭЭЛ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ БАЙНА ШҮҮ ШАЛГААД ӨГӨӨРЭЙ БАЯРЛАЛАА
Mungunerdene    3/26/2024 5:22:08 PM
❤️ Хичээлээ дахин дахин үзээрэй ихэнх нь их ойлгомжтой зүйлийг асууусан байна. багш бол арга барилыг л заана үлдсэн эрэн хайх сайжруулахыг бид хийх ёстой болохоос асуудал болгонд хэлж өгөөд байна гэж байхгүй. Үнэхээр болохгүй бол нэтээс хай сургалтаа дахиж үз арга нь олддог энэ хандлагаар оролдож байж чадварлаг боломсон хүчин болж гарна шүү залуусаа амжилт. Санал бодлоо хэлсэн сурагч байна
Mungunerdene    3/10/2024 9:03:42 PM
❤️ 1234.mn хамт олон болон нийт багш нарт баярлалаа ийм хямдхан хэрнээ чанартай сургалтаар хангаж байгаад үнэхээр юм мэддэг үнэлдэг бол танай хамт олонд тэр медаль өргөмжлөл нтр ийг нь өгмөөр санагдаж байна эрдэм мэдлэг бол бидний аврал шүү дахин дахин баярлалаа амжилт хүсье
Mungunerdene    3/10/2024 9:00:43 PM
❤️ Монгол байгаа номер нэг заах аргатай багш гэж бодож байна ийм мундаг багш байгаад баярлалаа
Mungunerdene    3/10/2024 8:57:53 PM
❤️ О.мэнд багшаа boilerplate хэрхэн суулгах вэ? нетээс хайгаад татах хэлбэрээр гарч ирэхгүй юм. js main нтр нь олдохгүй болохгүй бх юм. яах уу манайхаан туслаач. би ч тэбо юмаа жхн юм болхоор л гацчихаар сэтгэлээр унаад бх юм
Б. Хүслэн    3/8/2024 8:51:56 PM
❤️ ᠎Ийм чадварлаг багш байгаад баярлалаа өшөө олон хичээл оруулаарай эрүүл энх байж олон хүнд мэдлэг боловсролоосоо хуваалцаарай багшаа
Mungunerdene    3/7/2024 11:55:46 AM
❤️ Мундаг багш шүү
Mungunerdene    3/7/2024 11:54:44 AM
❤️ Bagshaa, Yaagaad Array-g massive geed bgaam bol? buur gaihlaa sh dee :D Array-gaaraa yawsan ni deer sanagdaw.
Oggy    3/7/2024 8:53:03 AM
❤️ Mash ih bayrlalaa !
Eegii Dash    2/24/2024 8:44:43 AM
❤️ Хавсралт file болохгүй байна шалгаж өгнө үү
Дэлгэрхангай    2/22/2024 12:45:04 PM
❤️ ih zuil surj awlaa <3
Булгантамир    2/6/2024 7:05:07 AM
❤️ 42-р хичээл хийсэн шоо шидэх код ажиллахгүй байх юм . Бүгдыг хичээлийн дагуу бичсэн болно.
Alimaa    1/25/2024 11:00:46 AM
❤️ Fire2 mash olon zuilsig surlaa GL xD
Сайнбаяр    1/19/2024 5:45:32 PM
❤️ Must watch
Өнөмөнх    1/15/2024 5:56:14 PM
❤️ Гоё сургалт байна.
Bat-Orgil    12/1/2023 1:32:31 PM
❤️ odoo next js daraagiin surgaltuud oroh bolwuu unheer heregtei surgalt bailaa
Jaminjamts    10/30/2023 1:07:52 PM
❤️ mash ih setgel gargaj zaalaa bagsh min. ahij guilgej uzej buren oilgonoo. bayarlalaa bagshdaa.
sugi    10/28/2023 4:58:52 AM
❤️ Маш сайн сургалт байна. Баярлалаа
bataa    10/24/2023 5:33:28 PM
❤️ Үнэхээр сайхан хичээл байна.Таалагдлаа.Бас ойлгомжтой байлаа.Мөн та бүхэнд өндөр амжилт хүсье. Дараа хамгийн түрүүнд танай сайтаас Linux,Git Github хичээлийг үзнэ гэж бодож байна.Баярлалаа.
Chinbat    9/30/2023 5:12:43 PM
❤️ Дөнгөж л сурж байна даа. Сургалт гоё байна өө
Хишиг Энхбилэг    9/29/2023 1:42:52 PM
❤️ truu truu ma freend fire2
Чинзориг    9/9/2023 10:53:35 PM
❤️ mash ikh bayarlalaa.
Altan Tsetseg    8/18/2023 5:59:19 AM
❤️ Сайнуу, би анхлан сурагч бнаа. Html5 boilerplate татагддаггүйээ туслаач
Цолмондорж Дэнсмаа    8/10/2023 5:17:08 PM
❤️ маш сайн хамгийн гол нь ойлгомжтой цэгцтэй тайлбарлажээ
Жавхлантөгс    8/8/2023 7:59:07 PM
❤️ Амжилт хүсье. Багшдаа
Энхбаяр    7/30/2023 5:39:39 PM
❤️ mash ih byrlav
А. Мөнх-Очир    7/23/2023 2:42:05 PM
❤️ good
Sandagdorj Purev-och    6/9/2023 3:19:12 PM
❤️ good
Энх Очир    5/28/2023 10:41:23 PM
❤️ ямар нэг фрэймворк ашиглахгүйгээр вэбийн фронтэндийг хөгжүүлэх бүхий л мэдлэгийг олгосон багшдаа баярлалаа.<br>энэ сургалтыг авсандаа 200 хувь сэтгэл ханамжтай байгаа
Enkhbilguun    5/18/2023 6:21:00 PM
❤️ Javascript - н үнээхээр гайхалтай сургалт байлаа.
Ц. Цогийнлоовон    4/24/2023 12:13:43 AM
❤️ энэ сургалт анхан шатнаас нь сурч байгаа хүнд үнхээр ойлгомжтой маш их үр дүнтэй сургалт байна. та бүхэнд ажлын амжилт хүсэе Баяраллаа
Бямбаням    4/20/2023 10:41:12 PM
❤️ Bayarlalaa ta hamgiin sain mundag n shvv ushuu olon hicheel oruulaad bidend ih zuil zaaj surgaarai
Sunny Naraa    4/11/2023 11:34:53 PM
❤️ Mash ih bayrlalaa
Мөнхбат    4/6/2023 3:44:19 PM
❤️ gud
Batdorj Btrj    3/8/2023 9:51:51 AM
❤️ good
Bbayar Niitan    3/1/2023 10:39:02 PM
❤️ good
Ta Sa    2/18/2023 11:37:16 AM
❤️ debugaa yaj ajiluulaad bgm bol
sarnai    2/14/2023 8:49:57 PM
❤️ nice баярлалаа
Pres Dak    2/2/2023 6:36:06 PM
❤️ hi goy
Adiyadorj    1/31/2023 1:27:52 AM
❤️ чанартай сургалт байна
Болорбаяр    1/19/2023 11:46:07 PM
❤️ маш их зүйл сурч байна, баярлалаа, дараагийн видео автоматаар гарч ирдэг бол зүгээр байна.
Nybo Tax    1/18/2023 10:17:11 PM
❤️ Цаашдын ирээдүйн мэдлэгт маань маш их үнэ цэнийг өгсөн Үнэхээр гайхалтай сургалт байлаа. 50мянган төгрөгийн сургалт гэхээсээ илүү 5сая төгрөгний үнэтэй сургалт байхаар тийм л гайхалтай сургалт байна. Амарбат багшдаа маш их баярлалаа
Дорждэрэм    1/15/2023 12:26:52 AM
❤️ bayarlalaa
Эрхэмбаяр    1/6/2023 11:30:22 AM
❤️ Good :)
Хосбагана    1/2/2023 1:19:21 PM
❤️ ойлгомжтой, товч тодорхой
Өсөхбаяр А&#039;    12/29/2022 3:50:36 AM
❤️ Баярлалаа сайн сургалт байна. Файл татаж авах боломж байхгүй юу?
нямбаяр    12/14/2022 11:29:27 AM
❤️ 12 say tugrugnii tulburtei surgaltand suudag. Tsag ni davchuudaa ch tegdeg yumuu erunhii oilgoltuudiig ni tailbarlaad l ungurdug. Zunduu ih zuil orhigduulj sursnaa medlee. Bayarlalaa.
Taivan Enkhbaatar    12/10/2022 1:16:27 PM
❤️ thank you
Khuselbayar Batsukh    11/10/2022 4:00:45 PM
❤️ Good and very informative course for Beginners
Usukhbayar    10/4/2022 5:51:29 PM
❤️ nice
Мягмардорж    9/16/2022 1:37:57 PM
❤️ Онолын мэдлэгийг бодит болгож чадсан сайхан сургалт байлаа. Баярлалаа
Энхтөгс    8/26/2022 3:19:00 PM
❤️ Гал2
Баяндүүрэн    8/6/2022 2:58:51 PM
❤️ Ynztai
М. Сод-Ирээдүй    7/30/2022 12:06:02 AM
❤️ Баярлалаа гоё дэлгэрэнгүй бас ойлгомжтой тайлбарладаг шүү ийм гоё сургалт авж байгаадаа баяртай байна Баярлалаа
Баасанжаргал    7/27/2022 3:05:38 PM
❤️ neg zuil helhed yu ni ter ehlel amjilt tsaashaa bnshtee firefire.
Маргад эрдэнэ    7/25/2022 10:55:39 PM
❤️ Надад бол 49900 төгрөгний сургалт биш 10 саяын үнэтэй сургалттай тэнцэх хэмжээний сургалт байлаа
Galsantseren    6/23/2022 3:33:32 PM
❤️ Сайн сургалт байна
БАТБААТАР    6/11/2022 10:38:37 PM
❤️ Маш сайн
Баатартөр    6/11/2022 12:21:35 PM
❤️ good
Temuujin    5/2/2022 8:22:05 PM
❤️ nice
Гылымбек    4/15/2022 7:07:04 PM
❤️ hoisting бол тасархай байнаа, Javascript-ийн хөшигний цаана гэдэг ойлголт бол тасархай, хэлэх ч үг олдохгүй байна.
Одхүү    4/12/2022 12:33:39 PM
❤️ Сургалт маш их таалагдлаа. маш их сэтгэл хөдөлмөр зориулсан бүтээл байлаа
Enkhbilguun    3/30/2022 1:59:50 PM
❤️ 30 r hicheeliin suuliin hesegt mash ih tasraad uzej chadsangui.
Nar Mandakh    3/10/2022 9:51:04 AM
❤️ Хамгийн сайн сургалт байлаа
Хүрлээ Эсс    2/23/2022 6:13:52 PM
❤️ vnheer gaihaltai mash ih bayrllaa
Tsendayush Badarch    2/16/2022 11:20:54 PM
❤️ Маш сайхан тайлбартай, дэлгэрэнгүй гоё хичээл болсон байна. Зөвхөн Javascript гэлтгүй өөр нэмэлт мэдээлэл, сургалт агуулсан чанартай видео хичээл байлаа.
Batzorig    2/10/2022 9:05:14 AM
❤️ nice
Буянаа    2/4/2022 11:07:41 PM
❤️ 4.75 star
Bilguun    1/31/2022 9:42:56 PM
❤️ Thank you
Э. Оюун-Энх    1/31/2022 11:29:38 AM
❤️ Үнэхээр гайхалтай шүү, мэдлэгээ цэгцэлж авлаа.
Одхүү    1/20/2022 1:38:59 AM
❤️ Файлуудыг хаанас татах вэ
Д. Болдмаа    1/7/2022 5:59:16 PM
❤️ Сайн сургалт байлаа. Хичээлээс их зүйлийг сурч авлаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Turbat    12/29/2021 5:08:40 PM
❤️ Маш үр дүнтэй сургалт байлаа. хичээлүүдээ эргээд үзэж болж байгаа нь үнэхээр том давуу тал болж байна шүү.
Дэмчигжав    12/15/2021 4:28:16 PM
❤️ сайн байна уу багшаа таны хичээлүүдийг эхнээс нь үзээд явж байна. Асуух шаардлагатай зүйл гарвал comment-оор асуугаад яваад байж болох уу
Хүчүлэг Хүчүлэг    12/14/2021 1:44:18 PM
❤️ Үнэхээр гоё сургалт байлаа, маш их зүйлийг ойлгож авлаа.
Мөнхбаяр    11/18/2021 3:14:24 PM
❤️ Баярлалаа
Ядамсүрэн    11/10/2021 9:41:39 AM
❤️ i love you three thousand &lt;3
Мягмардорж    9/10/2021 1:38:28 PM
❤️ Үнэхээр сайн сургалт байна. JS Цаана ажиллаж байгаа процессыг тайлбарласан нь мэргэжлийн хүмүүст илүү их мэдээлэл өгч байна
Ganzorig    8/31/2021 1:41:52 PM
❤️ bayrlalaa
Мягмардагина    8/26/2021 11:42:55 PM
❤️ good
Бадамсэрээжид    8/22/2021 7:04:11 AM
❤️ Mash oilgomjtoi, sonirholtoi zaasan Amarbat bagshdaa bayarlalaa. Minii hyvid ih yr duntei syrgalt bailaa.
Orgil    8/21/2021 7:55:02 PM
❤️ nice
Баянбаяр    8/19/2021 4:29:14 PM
❤️ vnher taalagdala mash heregtei surgalt bolje
Мөнх Эрдэнэ    8/15/2021 5:24:25 PM
❤️ nice
khongorzul    8/12/2021 10:16:38 PM
❤️ Buh zuild bayarlalaa oyutan baihad mini ingej zaadag baisan bol bi mundag hun baih bailaa. &lt;3
Nomt    8/2/2021 3:43:04 PM
❤️ Very Nice
Төмөр    7/30/2021 5:15:30 PM
❤️ Very Nice
Төмөр    7/30/2021 5:14:58 PM
❤️ Сургалт ойлгомжтой. Сэтгэгдэл өндөр байгаа... Энэ сургалтыг сайн ойлгосон гэж бодож байгаа.
Төмөр    7/30/2021 5:14:33 PM
❤️ chanartai sain surgalt baij chadsan. bayrlalaa
Ган-Эрдэнэ    7/28/2021 8:10:54 AM
❤️ uneheer sain surgalt boljeeee bayrlalaa
Цэдэндорж    7/26/2021 1:30:54 AM
❤️ Goy surgalt
Тайванжаргал    7/24/2021 5:00:50 PM
❤️ Маш сайн дэлгэрэнгүй заасан. Үндсэн ойлголт, логикуудыг ойлгуулах гэж хичээсэн байна лээ. Заасан бүгдгийг нь бүрэн ойлгоод, дээр нь туршлагатай болчихвол сайн программист болно байх.
Амар    7/24/2021 12:34:35 PM
❤️ aadsadsadsad
МБХ    7/22/2021 1:17:32 PM
❤️ nICE
Бат-Оргил    7/22/2021 10:49:01 AM
❤️ mash ih yum zaaj baigaad bayrlaa :))
enkhtur    7/20/2021 2:16:46 AM
❤️ bayrlalaa
Batnaa    7/19/2021 1:27:33 PM
❤️ Функцыг хэд хэдэн төрлийн аргаар бичиж үзүүлж тайлбарласан нь хичээлийг их ойлгомжтой болгож бн. Ялангуяа ES5 дээр, ES6 дээр гээд харьцуулж кодыг бичиж тайлбарлаж байгаа нь үнэхээр бест бн.
Болорчимэг    7/17/2021 9:15:18 AM
❤️ Маш ойлгомжтой байдлаар заасан сайн сургалт байлаа
Батзаяа    7/1/2021 8:13:13 PM
❤️ Чанартай сургалт ! &lt;3
Хосмөнх    6/14/2021 3:54:09 PM
❤️ хамгийн хямдаар хамгийн сайн чанартай, оилгомжтой сургалт. Энэ 49000 сургалтанд сууснаар бүхэл бүтэн ажилын байранда тогтвортой ажиллах эрхтэй болсон ерөнхийдөө үндсэн ажилтан болж чадсан та бүхэнд маш их баярллаа
tsogtbayr    6/13/2021 8:42:41 PM
❤️ Бүх агуулагыг нуршиасан биш ойлгомжтой тайлбарладаг баяраладаг
Батхишиг    6/13/2021 12:51:44 AM
❤️ Bayrlalaa
Дөлгөөн    5/30/2021 2:20:35 PM
❤️ Сургалт дажгүй ойлгомжтой. Гэхдээ энгийн зүйлийг хэт нуршсан. Яг маш их логиктой зүйлс дээр гялс гялс өнгөрсөн зүйлс нилээн байлаа. Бусдаар дажгүйээ.
Билэгсайхан    5/11/2021 6:07:36 PM
❤️ Tiimee ene hicheel nadad uneheer ih heregtei hicheel bsn, mash oilgomjtoi zaaj ugsun Amarbat bagshdaa bayrlalaa.
Tsedvee    5/10/2021 3:58:24 PM
❤️ Byrlalaa mash goy sonirholtoi surgalt bn, programmclaliin eh, suuria ene surgaltaar canartai tawij cadlaa.
Байгал    4/30/2021 10:15:44 AM
❤️ Mash sain zaaj ugj bna bas mash ih bayrlalaa
Galsantseren    4/21/2021 11:20:03 PM
❤️ maash ih uguujtei surgalt. Hamgiin anh ene class-g avsan bolood ch teruu daraan dahiad 4n class avsan. Tsaashid dahiad zunduug avna. <br /> <br /> heleh saijruulah um er nbaihgui tugs l gej heliida
tuul    4/21/2021 10:35:54 PM
❤️ Маш сайн ойлгомжтой байнав
Э.Мягмарсүрэн    4/1/2021 2:41:02 PM
❤️ Сэтгэгдэл үнэхээр сайхан байна. Сайн ч багш юм. Юу ч мэдэхгүй хүнд ч их ойлгомжтой зааж байна. Үнэхээр их баярлалаа.
Амарбаяр    3/22/2021 6:28:26 PM
❤️ Би анхлан суралцагч байна. Javasript хэлний талаар ямах ч ойлголтгүй энэ хичээлээ эхэлсэн одоо харин маш олон зүйлийг сурч авсан байна. Багш маань хичээлээ үнэхээр ойлгомжтой заадаг хаяа авдаг жишээ энэ тэр нь үнэн хөгжилтэй та инээж байгаад шинэ зүйлүүдийг ойлгож авах болно. ямар нэгэн алдаа гараад чадахгүй зүйл байхад асуухад шууд хариулаад өгдөг нь маш их таалагдсан. та өөрөө сууж л чадвал маш их зүйл сурч чадна гэж итгэлтэй хэлмээр байна. Амжилт залуусаа.
Bolormaa    3/7/2021 8:48:26 PM
❤️ Үр өгөөжтэй, сайхан сургалт байлаа. Их зүйл сурч авлаа
Төгөлдөр    2/26/2021 4:17:12 PM
❤️ Маш их зүйл сурч байна. Өшөө олон төсөл хийхийг хүсч байна.
Өлзийхишиг    2/15/2021 5:23:34 PM
❤️ Баярлалаа. Сайн сургалт байна.
Aagii    2/7/2021 8:54:41 PM
❤️ unheer goy, oilgomjtoi sain zaaj bna.
Baljinnyam    2/5/2021 2:05:39 AM
❤️ caйн
Сэнгэдорж    2/2/2021 3:24:09 PM
❤️ oilgohod hyalbaraar tailbarlasand bayarlalaa
Дашням    1/31/2021 9:50:20 PM
❤️ uneheeer bllaa l ghes oor hlh ug algadaa. Blla :)
Солонго    1/28/2021 11:22:30 PM
❤️ dajgui shuu
Золбаяр    1/19/2021 10:41:07 AM
❤️ Баярлалаа
Учрал    12/21/2020 10:39:05 AM
❤️ Nice!
Cryptor    12/6/2020 8:00:50 PM
❤️ Маш сайхан сургалт маш олон зүйлийг сурлаа
Felid    11/24/2020 9:01:33 PM
❤️ Баярлалаа
Sukhbaatar    11/14/2020 2:55:46 PM
❤️ Javascript хэлийг үнэхээр сайн тайлбарлаж, нарийн ойлголтуудыг тусгаж өгсөнд баялалаа. Уг хичээлийг сонгож үзэж байгаадаа 100% сэтгэл хангалуун байна.
Naranzul    10/14/2020 4:31:50 PM
❤️ Маш хэрэгтэй хичээл байна. Ойлгомжтой гоё тайлбарлаж байгаа багшдаа баярлалаа.
Өсөхбаяр    9/20/2020 11:45:17 PM
❤️ nice
Эрхбилгүүн    9/20/2020 8:57:20 PM
❤️ good
Batzorig    9/8/2020 6:43:28 PM
❤️ Одооноос судалж эхлэх гэж байна. гишүүд маань туслана гэдэгт итгэлтэй байна.
Эрдэнэбаяр    8/26/2020 9:19:26 PM
❤️ Ойлгоход амархан сайн сургалт
Энхтулга    8/21/2020 1:46:11 AM
❤️ unheer yanztai
Bukherdene    8/17/2020 4:54:17 PM
❤️ nice shvv ene surgalt
Gantulga    8/14/2020 1:00:28 PM
❤️ mash goy surgalt boljee
ravdan    8/1/2020 2:09:45 AM
❤️ Хичээл бүхэн маш ойлгомжтой, тодорхой байгаад маш их баярлаж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн хүний болон миний сурах эрмэлзэлд маш хүчтэй нөлөөлсөн тул та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, дараа дараагийн Монголын программистууд улам хөгжүүлэх танай хамт олонд үнэхээр их талархаж байна аа!
Yesudei    7/30/2020 1:44:39 PM
❤️ Сургалт маш тодорхой олон сэдэв хамарсан өгөөжтэй байгаа. Би эхний 30аад сургалтыг одоогоор үзсэн байгаа бөгөөд, програмын хэл мэддэг хэдий ч цаад мөн чанарыг нь ойлгодоггүй байсан ойлголтуудаа арай өөрөөр хардаг болсон шүү.
Дөлгөөн    6/18/2020 7:35:42 AM
❤️ tsegtstei delgerengui sain tailbartai khicheel avsandaa bayartai baina
Zaya    6/17/2020 10:21:59 AM
❤️ bi surgaltiig avahaasaa omno neeh hudlaa baih gej bodoj baisan odoo bol erthen avahgui yasiin boloo gej haramsaj suunadaa , odoo er ni tegeed buh surgaltiig uzne gesen bodoltoi bainadaa
эрхэмбаяр    6/11/2020 9:56:47 PM
❤️ Үнэхээр гоё сургалт байна маш их зүйлийг сурлаа баярлала
Uuganbaatar    5/16/2020 10:16:03 PM
❤️ Вэб програмчилалаар явахаар шийдсэн хүмүүст энэхүү сургалт нь маш их хүртээмжтэй, ойлгомжтой, асуудлыг маш сайн харсан сургалт болсон байна.
Ялалт    5/16/2020 5:51:58 PM
❤️ Unheer uruguujtei uzheer noir hurheergu sonirholtoi bayrllaa
Оргил    4/23/2020 12:38:04 PM
❤️ Hymd unetei iim oilgomjtoi surgalt haij bailaa bayrlalaa
Барсболд    4/10/2020 6:03:39 PM
❤️ good
Ананд    4/3/2020 6:24:27 PM
❤️ uunees iluu surah arga gej yu bhavdee guys.
Odkhuu    3/18/2020 3:36:06 PM
❤️ Би 18 жилийн өмнө анх програмчлалын хичээл заалгуулж байсан. Сайн сурч чадаагүй, огт хэрэглэж чаддаггүй. <br>Энэ хичээл нь бие дааж сурахад илүү хялбар болжээ. Өндөр төлбөр төлөөд, цаг хугацаа алдаад танхимаар сурснаас дуртай хичээлээ давтан үзээд, хаанаас ч сурч болох боломжийг өгсөн байна.<br>Их таалагдаж байна.
Дэлгэрмаа    3/15/2020 9:04:15 AM
❤️ Excellent!
Muugii    3/6/2020 11:07:40 AM
❤️ Энэ хүү сургалтанд үзэх сэдвүүдийг хараад маш их таалагдлаа. Би 2016 онд сургуулиа төгсөөд 3 жил ажил хийж байгаад одоо гэртээ өөрийгөө улам сайжруулахаар хичээл үзэж байгаа юм. Өмнө нь Udemy гээс хичээл үздэг байхад нарийн зүйлсийг сайн ойлгодоггүй ихэвчлэн код дагах маягтай суралцаж ирсээн. Монгол хэл дээрээ сургалт үзхэд эрс өөр илүү ойлгомжтой дэс дараатай ойлгогдож байна та бүхэнд цаашдын ажилд нь амжилт хүсье
Мөнх-Итгэл    3/2/2020 1:31:48 PM
❤️ Programchlaliin helnii medlegegui humuus surahad tohiromjtoi ih oilgomjtoi sain tailbarlasan bna. Iim goe surgaltuud beldej ogch bga ta buhendee mash ih bayrlalaa. Ajliin amjilt husie
наранбат    2/29/2020 10:11:06 PM
❤️ Mash goy baina
Баясгалан    2/29/2020 9:33:25 PM
❤️ Surgaltiin huvid mash oilgomjtoi, ur duntei sanagdsan.
М. Эрдэнэболд    2/29/2020 6:34:59 PM
❤️ үнэхээр дажгүй сургалт болсон байна.үзэж байгаадаа сэтгэл хангалуун байна баярлалаа
oyunerdene    2/29/2020 3:17:35 PM
❤️ Эх хэлээрээ сурах болон хавсралт файл байгаа нь сурахад илүү дөхөм байлаа
Ариунболд    2/28/2020 10:01:47 PM
❤️ гоё
batja    2/28/2020 8:18:30 PM
❤️ saihan bn aa
Bayar    2/28/2020 6:46:53 PM
❤️ Шат дараалалтай, цэгцтэй сайн сургалт болжээ.
Жокер    2/28/2020 6:30:02 PM
❤️ Тун дажгүй. Практик дээр шууд мэдсэн сурсан зүйлсээ ашиглах боломжтойгоор заагаад явж байгаа нь үнэхээр талархууштай.
Нараа    2/28/2020 2:53:36 PM
❤️ Javascript хэлийг эхнээс нь дуустал! - Энэхүү сургалт нь маш сайн сургалт болжээ. <br>Програмчлалын хэл заадаг уламжлалт арга буюу үзсэн онолоо өөр хоорондоо уялдаагүй хэрэгтэй хэрэггүй олон янзын жижиг бодлогууд дээр туршиж явдаг аргыг халж, тодорхой хэд хэдэн томоохон прожектыг сонгон авч бүрэн програмчлахдаа алхам бүрийг нарийвчлан тайлбарлах байдлаар явсан нь тухайн хэлийг сурах сонирхолтой хүмүүст өвөрмөц арга барил болж, суралцах хүслийг улам нэмэгдүүлж байна. <br>Javascript хэлийг сурах гэж байгаа, суралцаж байгаа оюутан залуус, хэн бүхэн энэхүү хичээлийг худалдан авч судлаасай гэж хүсэж байна. <br>Мөн програмчлалын хэл эзэмшсэн хэн бүхэн энэ хичээлйг үзэж, Javascript ES-ын шинэчлэгдсэн боломжуудын талаар мэдээлэл авахын зэрэгцээ програмчлах арга барилаа өөрчлөх боломж байгааг харлаа.<br>Та бүхэнд хаанаас ч олдохгүй, эх хэл дээрээ үзэж болох хямд үнэтэй, маш сайн сургалт энд байна шүү гэдгийг дуулгахдаа таатай байна. <br>Ийм олон цагийн хичээлийг нөр их хөдөлмөр, цаг заваа гарган заасан Амарбат багшдаа баярласан талархсанаа илэрхийлье.<br>Багшийнхаа цаашдын ажил хөдөлмөрт улам өндөр амжилтыг хүсэн ерөөе ...
Оюунбямба    2/26/2020 2:45:11 PM
❤️ Маш ойлгомжтой тайлбарлаж байна. Илүү олон хичээл оруулаарай :)
miigaabt    2/25/2020 5:53:42 PM
❤️ маш сайн сургалт байна, баярлалаа
Нямжаргал    2/22/2020 1:07:14 AM
❤️ баярлалаа хичээлүүд маш ойлгомжтой байгаа, таалагдаж байна.
Хурцдөлгөөн    2/21/2020 11:35:44 PM
❤️ Taalagdaj bn. Amjilt
Jadambaa    2/21/2020 8:08:23 PM
❤️ Баярлалаа маш их таалагдаж байна
Одгариг    2/21/2020 3:58:54 PM
❤️ Uzhed unher oilgomjtoi sain surgalt bolsn bailee odooch uzej duusagul baiga tsaashid bvr goy surgaltuud oruuularai
Ganbat Batbileg    2/20/2020 9:44:47 PM
❤️ Bayrlalaa sonirholtoi uguujtei hicheeluud bn
Orkhon    2/19/2020 9:49:03 AM
❤️ үнэхээр цаг хэмнэсэн бас их ойлгомжтой сургалтууд байна амжилт хүсье
Гантулга    2/16/2020 3:04:21 PM
❤️ Эртхэн шиг сургалтаа аваад үзэж байхгүй яав даа гэж бодоход хүргэсэн шүү. Үнэхээр үр дүнтэй сургалт байлаа. Багшийн маань заах арга барил хөгжилтэй, ойлгомжтой учраас ямар ч асуудал гараагүй ээ. ReactJS хичээлээ авчихсан байгаа. Дараа дараагийн цуврал хичээлд нь амжилт хүсье багшаа. Эрт унтаж байгаарай. Дандаа л 12AM-с хойш хичээлээ хийдэг юм байна лээ ххэ. React Native-г нь тэсэн ядан хүлээж байя. Амжилт &gt;_&lt;
Norovsuren    2/11/2020 11:34:25 PM
❤️ Сэтгэл маш хангалуун байна аа, Заримдаа арай хурдан тайлбарлаад амжиж ойлгохгүй байгааг эс тооцвол сайхан байна. Би мэрэгжилийн хүн биш анхан суралцагч болхоор тэгэж байгаа байхаа. Баярлалаа багш нартаа.
batima    2/11/2020 5:40:36 PM
❤️ сургалт таалагдаж байна. Баярлалаа
Nekomamushi    2/11/2020 11:05:24 AM
❤️ Энэ сургалт маш сайн болсон. Шинэ мэдлэг олж авах, хуучин мэдлэгээ сэргээж авсандаа баяртай байна. Багшид маш их баярлалаа хэрэгтэй зүйлүүдийг маш нарийн ойлгомжтой тайлбарлаж чин сэтгэлээ заасанд.
Ugtakhbayar    2/11/2020 11:00:27 AM
❤️ Гоё ээнөөө
Tuvshinbat    2/8/2020 5:52:27 PM
❤️ Баярлалаа, маш сайн сургалт болжээ.
Нямжаргал Түмээ    2/6/2020 1:33:40 PM
❤️ Маш их баярлалаа.
Ganzorig    2/5/2020 11:35:55 PM
❤️ Vzej ehelj bn daa. Yg minii haij bsan surgalt bsan. Bolomjin vnetei haanaas ch hezee ch mergejliin bagshin zaasan hicheel vzne gedeg bol Altan bolomj. Tiim uchraas sonirhson zvilee aldahiig hvssengui :) . Bvgded n Amjilt
Цогбадрах    2/4/2020 3:42:37 PM
❤️ Oilgomjtoi zaadag
А. Сайхан-Ундарга    2/1/2020 9:15:34 PM
❤️ Өргөн агуулгатай үнэхээр сайн сургалт
Bat-Orgil    2/1/2020 5:40:54 PM
❤️ good!!
wolf    1/31/2020 8:42:58 PM
❤️ Маш сайн хичээл байна багшаа. Маш их таалагдаж байгаа. Олон мэдэхгүй, сайн ойлгоогүй, буруу ойлгосон сэдвүүдийг сурч мэдэж авч байна. <br>Хичээлийн лекцүүд сайн бэлтгэгдсэн байна. <br><br>Санал: Одоогоор хичээлийг бүрэн үзэж дуусгаагүй байна. Цаашид гарч ирэх эсэхийг мэдэхгүй болохоор энэхүү саналыг бичлээ.<br><br>Сэдвүүдийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрийн төгсгөлд нэг видеонд бяцхан даалгавар өгч, дараагийн нэг видео дээр хэрхэн шийдэхийг зааж өгсөн (Solution) видео байвал сонирхол нэмж татахаар санагдлаа. <br>Энэ зүгээр санал шүү багш аа
Ганзориг    1/28/2020 3:32:17 PM
❤️ Сайн
Уранчимэг    1/27/2020 9:17:56 PM
❤️ Баярлалаа
Содгэрэл    1/27/2020 6:04:50 PM
❤️ Анхлан суралцагчид маш ойлгомжтой сургалтууд байна. Баярлалаа<br>Зарим үед камерын фокус алдагдсан эс тооцвол болж байна.
Цэрэнпүрэв    1/26/2020 6:08:35 PM
❤️ Iim surgalt hiisend mash ih bayarlalaa
Uuganbayar    1/25/2020 9:56:06 PM
❤️ Үнэхээр гайхалтай сургалт<br>Би IT чиглэлээр суралцдаг 2-р дамжааны оюутан. javascript бол №1 програмчлалын хэл. Аливаа програмчлалын хэлийг тулгардаг бэрхшээл нь ихэнх мэдээлэл сургалт нь гадаад хэл дээр байдгаас гадна асуудал гарахад асуух хүн олддоггүй. Харин Амарбат багш энэ сургалтаараа нарийн зүйлийг ч маш сайн зааснаас гадна бүх хичээлээ маш сонирхолтой заадаг. Их сургуульд уг програмчлалын хэлыг заадагч гэлээ бүх зүйлыг нарийн сонирхолтой заадаггүйгээс сайн мэдлэг төдийлөн олж авч чаддаггүй. Би энэ сургалтыг авсандаа их баяртай байгаа. Энэ сургалтыг авах гэж байгаа хүмүүст хэлэхэд та маш азтай байна. Эргэлзэж байгаа хүмүүст хэлэхэд та ийм чанартай сургалт хаанаас ч олохогүй
Бэгзсүрэн    1/25/2020 1:22:20 PM
❤️ Үнэхээр сайн сургалт байна. Мангар хүн ч ойлгохоор. 3 өдөрт бүгдийг нь үзээд ойлгохгүй байсан хэдэн юмаа ойлгож авлаа. React js ийг firebase дээр хийхийг хүлээж байна.
ganbayar    1/25/2020 7:38:20 AM
❤️ Сайн сургалт байна.
Мөнхчулуун    1/22/2020 1:13:44 PM
❤️ Эхнээс эхлээд дуустал маш ойлгомжтой зааж байна. Баярлалаа.
Батчимэг    1/20/2020 7:58:22 PM
❤️ Javascript  хэлийг анхлан сурч байна. Видео хичээлүүдээ үзээд маш ойлгомжтой санагдаж байна. Сурах тусам илүү ихийг сурч мэдхийг хүсэж байна. Сургалтыг хөгжүүлж зааж байгаа 1234.мн багш хамт олонд баярлалаа.
Gankholboo    1/18/2020 5:02:11 PM
❤️ Миний хувьд энэ сургалтыг авч үзсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Багш маань маш ойлгомжтой хөгжилтэй байдлаар зааж чаддаг. Энэ сургалтыг та хэдэн ч төгрөгөөр худалдаж авсан бай та сэтгэл гаргаад үзэж чадвал тэр мөнгө чинь таны сурсан мэдлэгийн чинь хажууд юу ч биш гэдгийг ойлгох болно.
М. Тэлмүүн    1/14/2020 2:41:33 PM
❤️ Маш гайхалтай боломжийг хүүхэд залуусд нээж өгсөн. Ийм сургалтын платформ саяханыг хүртэл тийм ч их байгаагүй бөгөөд гэрээсээ ажлаасаа хаана ч байсан энэ талын мэдлэгийг авахыг хүссэн хүслийг биелүүлж өгсөн танай хамт олонд талархалаа илэрхийлье одоогийн байдлаар 4 төрлийн сургалт авсан байгаа бөгөөд эдгээр хичээлүүдээ үзэж дуусгаад дахин шинэ сургалтууд авахаар төлөвлөсөн байгаа амжилт хүсье баярлалаа.
Төгөлдөр    1/13/2020 8:57:03 AM
❤️ Best of Best
zob    1/12/2020 10:24:46 PM
❤️ Oilgomjtoi nariin
Доржнямбуу    1/12/2020 1:17:02 AM
❤️ Маш их баярлала. цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье
jadamba    1/11/2020 9:00:37 PM
❤️ Видео контент, хичээлийн агуулга мөн бодит ойрын жишээн дээр тайлбарлаж байгаа нь маш сонирхолтой байгаа.
Баяржаргал Цолмон    1/10/2020 8:54:36 AM
❤️ Маш ойлгомжтой болжээ баярлалаа
Bayraa Ql    1/9/2020 10:41:44 AM
❤️ Баярлалаа.Амжилт хүсье
Амартогтох Миша    1/7/2020 9:30:20 AM
❤️ good
Самдан    1/6/2020 1:35:49 PM
❤️ Сургалт таалагдсан, их сурч байгаа. Та бүхэнд амжилт хүсье
Lhagvasuren    1/6/2020 2:56:59 AM
❤️ JS таалагдаж байна. Эхлэл жоохон төвөгтэй санагдсан ч дагаад хийгээд ирэхээр дажгүй шүү.
Даваадорж    1/5/2020 5:30:20 PM
❤️ Uneheer goy surgalt baina bayrlalaa.
Содбилэг    1/4/2020 11:21:00 PM
❤️ vnher setgel hangalun bn
Орчлон    1/4/2020 6:08:46 PM
❤️ Таалагдаж байгаа. Ойлгомжтой сайн зааж байгаа.
Амаржаргал    1/1/2020 11:52:51 AM
❤️ Үнэхээр өгөөжтэй хичээл байна
Баянболд    1/1/2020 12:59:30 AM
❤️ Маш гоё сургалт байна.
Byambasuren    12/31/2019 3:18:09 PM
❤️ Хичээлүүд их ойлгомжой болсоор л байгаа баяртай байгаа удах тусам бүр орчихоод байгаа шүү хэхэ
Цэнд-Очир    12/31/2019 2:58:37 PM
❤️ Маш чанартай сайн сургалт болжээ. Монгол хэл дээр маш чанартай онлайн хичээл гарсанд баяртай бна.
Э. Ариунболд    12/31/2019 2:33:24 PM
❤️ sain
lkhagvadorj    12/30/2019 9:10:26 AM
❤️ taalagdaj bn
Ta Sa    12/29/2019 9:27:18 PM
❤️ Uneheer taalagdla neg burchlen tailbarlaj bgn ih zgr bn mon delgerengv medeelel ogch bgad ni bayrlala
Анар-Эрдэнэ    12/29/2019 5:24:41 PM
❤️ Ийм л сургалт хэрэгтэй байлаа. Сэтгэгдэл маш өндөр байна
Энхтайван    12/29/2019 5:24:37 PM
❤️ Thnks
Enkhtur    12/27/2019 10:50:55 PM
❤️ website deer php bolon mysql iig holboj bga hicheel heregtei bna
А. Алтан-Очир    12/27/2019 12:54:54 PM
❤️ taalagdaj bna
Төрбат    12/27/2019 11:02:46 AM
❤️ uneher oke nice bna
Төөги Б.    12/26/2019 8:14:08 PM
❤️ Тасархай байна аа
Turbold Turuu    12/26/2019 7:06:02 PM
❤️ эх хэл дээрээ сургалт авах сайхан юмаа
Enkhmunkh Gogo    12/25/2019 8:00:00 PM
❤️ Amazing
Тамир    12/25/2019 1:33:40 PM
❤️ Их таалаглаж бна
С. Тамир    12/24/2019 8:47:47 PM
❤️ Энэ сургалт Жаваскрипт анхлан сурч байгаа болон мэдлэгээ сэргээж байгаа хүмүүст маш сайн тохирсон. Мөн програмчлалын ойлголтуудыг монголоор тайлбарласан нь маш их өгөөжтэй байна. Маш их баярлалаа.
Olzvoi Halzan    12/24/2019 5:07:41 PM
❤️ Маш сайн сургалт болжээ
Zolbayar    12/24/2019 12:58:01 PM
❤️ сайн сургалт болсон байна.
ヒッキ ハチマン    12/24/2019 2:50:50 AM
❤️ маш сайн чанартай ойлгомжтой сургалт байна.Програмчлалд дөнгөж хөл тавьж байгаа анхан шатны хүн байна аа.Баярлалаа
Саруулбуян    12/23/2019 11:30:25 PM
❤️ Дэлгэрэнгүй тайлбарласан , маш сайн сургалт.
Munaa    12/23/2019 4:10:42 PM
❤️ cool
Цэдэнсодном    12/23/2019 12:32:28 PM
❤️ mash ih bayrtai baina . bayrlalaa
Ruby Crystal    12/23/2019 8:26:11 AM
❤️ Хичээлээ үзэж эхэлсэн
Battseren    12/22/2019 5:50:00 PM
❤️ Сургалт маш их таалагдаж байгаа. Цаг хугацаанд баригдахгүй өөрийн тааваар, мэддэг хэсгээ алгасаад, сурахыг хүсч байгаа хэсгээ шууд үзэж болдог нь давуу тал юм.
Болд    12/19/2019 3:38:31 PM
❤️ Маш сайн чанартай сургалт шүү
Энхтүвшин    12/19/2019 1:03:06 PM
❤️ Үзээд дууслаа гэж байтал өөр түвшийний хичээл эхэллээ суман функц ,, гээд
Batbaatar    12/19/2019 12:24:57 PM
❤️ Ийм гоё хичээлийг түгээж байгаад талархаж байна.
Оюунцэцэг    12/19/2019 7:48:13 AM
❤️ Маш чанартай хичээл байна. Баярлалаа
Myanganbayar    12/18/2019 8:43:18 PM
❤️ Чухал нарийн ойлголтуудыг жишээгээр сайхан тайлбарлаж байгаад баяртай байна.
Ганзориг    12/17/2019 11:11:05 PM
❤️ Сургалт таалагдаж байна. Баярлалаа
Bazarragchaa    12/17/2019 4:05:56 PM
❤️ Гайхалтай сургалт байна. Ийм сайхан сургалтыг эх хэл дээрээ үзээд сууж байна чинээ санасангүй явлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Enhjavhlan Javxaa    12/16/2019 7:02:02 PM
❤️ Сургалт үнэхээр сайн бас ойлгомжтой тайлбарлаж нэмэлт мэдээллүүдийг маш их өгч байна. Баярлалаа та бүгдэд амжилт хүсэе!
Сүхболд    12/15/2019 12:23:05 AM
❤️ Oilgomjtoi sain bga
Адъяахүү    12/10/2019 7:36:29 AM
❤️ Жаваскриптийг эхнээс нь сургалт нь чанартай сайн сургалт байна. Анхан шатнаас авхуулаад мэдлэг бататгах гэж буй хүмүүст маш чухал сургалт болж чадаж байна гэж би бодож байна.<br>Сургалтыг явуулж буй багшдаа маш их баярлалаа.
Эрдэнэбулган    12/3/2019 6:37:57 PM
❤️ dajgui shuu
Золбаяр    12/2/2019 1:25:10 PM
❤️ таалагдлаа үнэхээр хэрэгтэй сургалт болжээ
Болдбаатар    12/1/2019 11:19:58 AM
❤️ Uneheer heregtei zuiluud baina
Золбоо О&#039;    12/1/2019 4:10:09 AM
❤️ Үнэхээр гайхалтай хичээл байнаа. Авсандаа сэтгэл маш хангалуун байгаа. Дахиад өөрт хэрэгтэй байгаа хичээлүүдээ авахад ч их сэтгэл өндөр байгаа. Ялангуяа заах арга барилын хувьд үнэн тасархай нэгч жижиг эргэлзээ үлдээхгүй нарийн лаг тайлбарлаж өгдөг. Баярлалааа
Дашням    11/30/2019 11:20:48 PM
❤️ гоё байна аа
Eba IS    11/30/2019 11:17:05 PM
❤️ Нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа нь их таалагдлаа. Javascript ийм чухал байсныг одоо л мэдэж байна. Илүү сайн сурж их зүйлийг хийх хүсэл сонирхол төрүүлж өгсөнд баяраллаа.
Сэрсэндагва    11/30/2019 10:09:37 PM
❤️ үнэхээр чанартай маш сайн бэлтгэсэн сургалт байна
Ганбаатар    11/30/2019 8:55:23 PM
❤️ Маш сайн сургалт байна
Амартүвшин    11/29/2019 12:48:40 PM
❤️ Анх JAVA хэлийг сурах гээд хайж байхад дандаа англи гадаад хэл дээр байсан нь сурах хүслийг маань унтрааж байсан юм. Энэ сургалтын эхний 5 хичээл үзэхэд маш ойлгомжтой цэгц байгаа шүү.
Dagwadorj    11/28/2019 5:31:09 PM
❤️ Маш их таалагдаж байна
Tsogerdene    11/27/2019 1:47:11 PM
❤️ Сургалт маш ойлгомжтой, дэлгэрэнгүй, хэн ч үзээд бүгдийг нь ойлгохоор сайн бэлтгэгдсэн байна.
Наранзана    11/26/2019 6:33:33 AM
❤️ Таалагдлаа баярлалаа
Khurelbaatar    11/23/2019 12:16:54 AM
❤️ Одоо л судалж үзэх гэж байна даа Чанартай байгаа байх гэж найдаж байна Мөн үнийн дүнгийн хувьд үнэхээр боломжын санагдлаа
Шаравжамц    11/12/2019 6:19:09 PM
❤️ 1234.mn -ээс сургалт явуулж байгаад маш их баярладаг шүү. Их дээд сургууль тэр бүр заагаад байдаггүй зарим зүйлсийг оруулж заадаг нь таалагддаг.
Элбэгсайхан    11/5/2019 1:18:38 PM
❤️ Uneheer surahiig husej baisan zuils bna. bayaralalaa
Munguu    11/5/2019 12:19:58 AM
❤️ Маш сайн сургалт болсон байна маш их баярлалаа
Dashmyagmar    11/2/2019 11:21:23 AM