Бүх сургалт ХУГАЦААГҮЙ буюу НАСАН ТУРШИЙН!

Хэрэв та орчин үеийн бизнесс аппуудын backend талд ямар их юм болж байдгийг нүдээр үзвэл үнэхээр гайхах болов уу. Үнэндээ энд болж байдаг зүйлсийг эзэмшиж суралгүйгээр та өөрийгөө програмист гэж нэрлэх ямар ч боломжгүй билээ. Энэхүү сургалтаар бид таныг орчин үеийн аппуудын ард байдаг rest api backend талын гайхалтай ертөнцөөр дагуулан бүгдийг үзүүлэх болно.

Rest api backend гэж юу вэ? Уламжлалт вэб сэрвэрүүд php, .net, java, python болон бусад сэрвэр талын хэлүүдийг ашиглан скриптүүдийг боловсруулж html код үүсгэн илгээх байдлаар ажилладаг билээ. Гэвч аппын интерфэйс (html) болон өгөгдлийг нэг газарт бэлтгэж илгээх нь бизнесийн уян хатан байдал, өргөжин тэлэлтэнд үргэлж хязгаар тавьдаг байлаа. Учир нь бид шинэ төрлийн апп болгонд зориулж шинээр интерфэйсийг сэрвэр талд бичиж өгөхөөс өөр аргагүй байдаг байв. 2008 онд Google ээс гаргасан V8 javascript engine нь энэ бүх нөхцөл байдлыг эргүүлэх үндэс болсон юм. Just in time compiler, hot code зэрэг өндөр төвшний архитектурыг ашигласан энэ engine -ий ачаар Javascript хэл асар хурдтай болсон бөгөөд улмаар клиент талд интерфэйсийг динамикаар угсрах боломжийг өгсөн билээ. Үүний улмаас сэрвэр талд интерфэйсийг угсрах дарамтнаас салсан бөгөөд сэрвэр талаас зөвхөн өгөгдлөөр үйлчлэх архитектур хүчтэй нэвтэрч эхэлсэн юм. Ингэснээр front-end талд пс, ухаалаг утас, ухаалаг цаг, машин, андройд, iOs ... зүсэн зүйлийн технологи платформуудад нэг л сэрвэртэй ажиллан бизнес ийг янз бүрийн аппаар өргөжүүлэн асар хурдтай хөгжүүлэх боломж нээгдсэн билээ. Өгөгдлийн мөн хуучны XML форматаар илгээх нь түүнийг уншихын тулд ухаалаг утасны процессорын цаг ихээр идэгдэж улмаар удаашрах, баттерей нь хурдан дуусах зэрэг асуудлууд гарч байсан тул аажмаар өгөгдлийг илүү хэмжээ бага (буюу утасны дата хэмнэгдэнэ!) болон хурдан унших боломжтой JSON форматаар дамжуулдаг болсон юм. Ингээд REST BACKEND сэрвэрийн үүргийг та одоо ойлгож авлаа :)

Орчин үед Rest API Backend технологийг зөвхөн вэб болон апп бүтээхэд ашигладаг гэвэл дутуу үнэлсэн хэрэг болох юм. Энэ технологиор олон төрлийн бизнес апп бүтээхээс гадна дараах том боломжийг бизнест өгдөг :

1) Өөр компаниудтай өөрийн сэрвисээр хамтын бизнес холбоог үүсгэх
2) Api үйлчилгээгээрээ бизнес хийх шинэ боломж
3) Өөрийн брэндийг сурталчлах цоо шинэ боломж зэрэг гайхалтай шинэ өнцгүүдийг нээж өгч байна.

Зөвхөн rest апи сэрвис бичсэнээр эдгээр бүх давуу талуудыг авна гэвэл мөн л өрөөсгөл болно. Дээрх бүх давуу талыг үүсгэхийн тулд rest апи сэрвис маань олон төрлийн стандарт болон шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Жишээ нь ашиглалтын хялбар байдал, баримтжуулалт, хувилбаржуулалт, хурд, өргөжих дизайн, нууцлал хамгаалалт, чанарын баталгаа гэх мэт олон зүйлсийг бодож бүтээх шаардлагатай байдаг.

REST API Backend сургалтынхаа явцад бид NodeJS, ExpressJS, MongoDB, Mongoose, MySQL, Sequelize, JWT технологиудыг ашиглан RESTFul backend-ийг бүтээх тал дээр гол анхаарлаа хандуулан явах болно.

Энэ сургалтыг үзэхэд ямар мэдлэг шаардагдах вэ?
- Сургалт бүхэлдээ ES6 Javascript хэл дээр бичигдэх болно. Тиймээс танд Javascript хэлний ойлголтууд танил, хялбар байх шаардлагатай. Хэрэв та уг хэлийг нэмж судлах шаардлагатай бол 1234.mn дээрх "JAVASCRIPT хэлийг эхнээс нь дуустал!" сургалтыг эхлээд үзээрэй.

Энэхүү сургалтаар бид нэгэн төслийн Rest api backend хэсгийг MySQL болон MongoDB өгөгдлийн сантай холбогдох хоёр хувилбараар эхнээс нь дуустал програмчлан бүтээж, суурилуулан тестлэх (мөн уг рест апиг ашиглах REACT номын дэлгүүрийн вэб аппын хамт!) бөгөөд төслөө бүтээх явцдаа дараах ойлголтуудыг сурч эзэмших юм :

- Вэб хэрхэн ажилладаг вэ?
- HTTP протокол гэж юу вэ?
- HTTP протокол мэссэжүүдийн төрөл (get, post, update, patch, delete), толгойн бүтэц, статус кодуудын тайлбар
- REST архитектурын үүсэл хөгжил, гарах шалтгаан
- REST архитектурын онцлог, тавигдах шаардлага, дагах стандарт
- Private, Public, Partner API гэж юу вэ?
- REST API Resource үүсгэх, өөрчлөх, устгах, авах буюу CRUD
- REST API query ашиглан хэсгийг авах, үр дүнг эрэмбэлэх
- REST API resource талбаруудаас сонгон шүүх нь - partials
- REST API үр дүнг хуудаслах - pagination
- REST API ашиглан файл upload хийх
- REST API ашиглан имэйл илгээх
- REST API authentication хийх аргууд
- REST API кэш ашиглалт, cookie ашиглах
- REST API хязгаарлалт тавих буюу RATING хийх
- REST API нууцлал хамгаалалт, sql injection болон дамжуулсан өгөгдлийг цэвэрлэх
- REST API нууцлал хамгаалалт, XSS халдлагын эсрэг хамгаалалт
- REST API хандах эрхийн ялгааг хэрэгжүүлэх
- REST API хувилбаруудыг авч явах аргууд, deprecation, planning, non breaking and breaking changes
- REST API documentation буюу баримтыг онлайнд авч явах
- REST API Deployment, өөрийн физик сэрвэр дээр болон Digital ocean сэрвэр дээр байршуулан суулгах
- REST API тестлэх
- NodeJS гэж юу вэ?
- NodeJS амьдарлын цикл, event loop гэж юу вэ?
- NodeJS үл блоклогдох сэрвэр гэсэн нь ямар учиртай вэ?
- NodeJS хөшигний ард
- npm гэж юу вэ?
- npm package -уудтай ажиллах, production болон dev dependency ялгаа
- nodemon хөгжүүлэлтэнд ашиглах
- Кодыг debug хийх
- http library ашиглан вэб сэрвэр хөгжүүлэх
- Request, Response буюу хүсэлт болон хариулттай ажиллах
- ExpressJS ашиглан вэб сэрвэр хөгжүүлэх
- ExpressJS хөшигний ард
- Express Router ашиглан rest endpoint-уудыг бүтээх
- Middleware оруулж ирэх, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг
- JWT ашиглан апи хандалтыг хамгаалах, authentication гүйцэтгэх
- Сookie гэж юу вэ?
- Cookie дотор jwt token илгээх
- bcrypt library ашиглан нууц үгийг шифрлэх
- Postman ашиглан rest api-г тестлэх
- Postman ашиглан rest api-г баримтжуулах, онлайнд байрлуулах
- NoSQL болон SQL өгөгдлийн сангуудын ялгаа, үүрэг
- MongoDB өгөгдлийн санг ашиглах
- Mongoose гэж юу вэ?
- Mongoose модел үүсгэх, моделуудын холбоог бичих, error handling, slugify
- Model seeding
- Өгөгдлийг холбоосын дагуу урьдчилан татах, виртуал талбар, даган устгах буюу cascading
- Аггрегат функцүүдийг хэрэглэх
- MySQL өгөгдлийн сан ашиглах
- MySQL сэрвэртэй холбогдон өгөгдөл татах, өгөгдөл хадгалах
- MySQL raw query ашиглан ажиллах
- Sequelize ORM ашиглан MySQL тэй ажиллах, моделуудыг бичих холбох
- Express-rate-limit ашиглан хандалтыг хязгаарлах
- Сэрвэрийн CORS тохиргоог гүйцэтгэн өөр домэйнээс хандах боломж өгөх
- Helmet, hpp ашиглан апи хамгаалалт хийх
- NodeJS сэрвэрийг процесс болгон өөрийн физик сэрвэр дээр суулган ажиллуулах
- Digital ocean droplet ашиглан сэрвэрээ байрлуулах
- Nginx reverse proxy тохируулан портыг 80 болгон хувиргах
- LetsEncrypt ашиглан SSL тохируулах

Энэхүү сургалт олон төрлийн гайхалтай технологийн нууцыг тайлж, хэрэглээг нь зааж өгөх бөгөөд бүгдийг бодит project дээр гүйцэтгэх тул супер сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна! За ингээд хичээл дээрээ уулзацгаая!


Энэ сургалтын видеонуудаас үзмээр байна уу?

Хичээлүүд

  1. 36:48
    Энэ сургалтаар бид юу эзэмших вэ? HTTP protocol болон вэб, BACKEND технологийн үүсэл
  2. 18:06
    Вэб хэрхэн ажилладаг вэ? POSTMAN ашиглан http мэссэжүүдийг харах
  3. 24:28
    http протокол түүний хувилбар, ажиллах зарчим, мэссэж, төрөл, статус кодын тайлбар
  4. 11:32
    CHROME DEVTOOL ашиглан gogo.mn сайтын http мэссэжүүдийг харах, rest сэрвисийг дуудах
  5. 28:50
    NodeJS гэж юу вэ? Түүний бусдаас ялгарах давуу тал, single-threaded, non-blocking, event driven хандлагыг ойлгох нь
  6. 27:48
    NodeJS суулгах, документтэй танилцах, NodeJS ашиглан интернэтээс вэб хуудас татаж файлаар хадгалах код бичих
  7. 22:10
    HTTP library ашиглан анхныхаа сэрвэрийг бичих Nodemon ашиглан сэрвэрийг автоматаар рестарт хийх
  8. 20:51
    HTTP сэрвэр : төрөл бүрийн URL-д хариулах Статус код буцаах, логин хийх форм бүхий вэб сайт
  9. 25:19
    HTTP сэрвэр : POST мэссэжийн өгөгдлийг унших, Html файлуудаар үйлчлэх
  10. 13:43
    HTTP сэрвэр : CSS болон зургийн файлаар үйлчлэх url library, writeHead функц ашиглах
  11. 11:41
    HTTP сэрвэр : CSS, JS, pdf файлаар үйлчлэх MIME Type төрлүүд
  12. 18:44
    HTTP сэрвэр : debug хийх буюу програмыг зогсоож шалгах, засварлах
  13. 16:56
    Энэ сургалтаар юу хийх хийх вэ ? Онлайн номын дэлгүүрийн REST API BACKEND, React web app
  14. 18:10
    Express фрэймворк, dotenv суулгаж project үүсгэх Анхны сэрвэрээ ажиллуулж турших
  15. 26:53
    REST API гэж юу вэ? Үүссэн түүхэн шалтгаан REST архитектуртай дэлгэрэнгүй танилцая !
  16. 25:18
    RESTful архитектурын ДИЗАЙНЫ ЗУРГААН ШААРДЛАГА Юуг RESTful апи гэх вэ?
  17. 23:31
    Json хариулт буцаах, URL-р параметер дамжуулах Категоритой ажиллах тест endpoint үүсгэж турших
  18. 07:38
    Express Router холбох Категоритой ажиллах router үүсгэн ашиглах
  19. 14:57
    Категоритой ажиллах контроллер үүсгэн ашиглах
  20. 25:27
    Middleware гэж юу вэ? Хүсэлт бүрийг лог хийх өөрийн middleware бичих, Morgan logging middleware ашиглах
  21. 13:16
    Postman дээр тохиргоо хийж төслөө тестлэх нь postman ашиглан онлайн апи документ вэб үүсгэх
  22. 21:32
    NoSQL болон SQL өгөгдлийн сангууд гэж юу вэ? Тэдгээрийн ялгаа болон хэрэглээг ойлгох нь
  23. 16:27
    MongoDB Atlas дээр cluster үүсгэж MongoDB Compass ашиглаж холбогдох
  24. 16:25
    Mongoose ODM суулгаж MongoDB өгөгдлийн сантай холбогдох
  25. 04:55
    Console дээр өнгөтэй хэвлэх Color пакэжийг суулгаж ашиглах
  26. 15:20
    Mongoose дээр Категорийн моделийг үүсгэх
  27. 18:17
    Category модел ашиглан категориудыг үүсгэх апи бичиж турших
  28. 09:49
    Category модел ашиглан бүх категориудыг авах, нэг категорийг авах апи бичиж турших
  29. 15:42
    Category модел ашиглан бүх категори өөрчлөх, устгах апи бичиж турших
  30. 09:34
    Алдааг боловсруулах өөрийн middleware бичих
  31. 15:09
    Custom Error буюу апп даяар хэрэглэгдэх өөрийн алдааны обьектийг бичиж ашиглах
  32. 08:52
    asyncHandler функц бичиж контроллертоо ашиглах
  33. 16:57
    Англи алдааны мэдээллийг монгол болгож дамжуулах
  34. 20:25
    Өгөгдлийн санг json файлаас бэлтгэх seeder.js файлыг бичиж ашиглах
  35. 15:50
    Кирил үсгийг латин руу хөрвүүлэх, slugify ашиглах, mongoose модел дээр PRE middleware ашиглах
  36. 29:02
    MongoDB дээр Query хийж өгөгдөл шүүх нь Документ, нийлмэл документ, массиваас шүүх
  37. 13:40
    Категориудаас нэрээр, дундаж үнээр, рэйтингээр шүүх Категори үүсгэж байхад автоматаар рэйтингийг middleware дотор үүсгэх
  38. 16:46
    Категориудаас талбарыг нь сонгож авах, эрэмбэлэх Select, Sort хийх нь
  39. 10:46
    Категориудыг хуудаслах буюу PAGINATION хэрхэн хийх вэ?
  40. 18:33
    Категориудыг хуудаслалтын кодыг бичих хэсэг, Mongoose skip, limit ашиглах
  41. 09:49
    Book буюу номын мэдээллийг book.json файлдаа бэлтгэцгээе
  42. 19:55
    Book.json файлд үндэслэн моделийг бичицгээе! Seeder.js файлд номын мэдээллийг файлаас уншдаг болгох
  43. 21:40
    Books.js контроллерийг бичиж ажиллуулах Бүх номыг мөн заагдсан категорын номнуудыг өгдөг апи бичих
  44. 21:35
    Mongoose Virtuals гэж юу вэ? Virtuals, populate ашиглан холбоотой документуудын мэдээллийг татаж үзүүлэх
  45. 12:18
    Mongoose PRE middleware ашиглан категорийг устгахад уг категорийн номнуудыг давхар устгах нь, Mongoose SAVE функцээр өөрчлөх
  46. 16:22
    Нэг номын мэдээллийг өгөх болон ном шинээр үүсгэх апи бичих
  47. 09:08
    Номыг устгах, өөрчлөх апиг бичих
  48. 27:55
    MongoDB Aggregate гэж юу вэ? MongoDB Compass дээр төрөл бүрийн агрегатуудыг хийж турших
  49. 29:36
    Aggregate ашиглан категорийн номын дундаж үнийг тооцоолох Mongoose static функц болон post save middleware ашиглах
  50. 32:31
    Номын зургийг upload хийх апи бичицгээе! Зөвхөн зураг upload хийх ба заагдсан хэмжээнээс хэтрэхгүй байх зэргийг шалгана
  51. 11:12
    Категорийн номыг авах болон бүх номыг авах апи-уудыг салгах
  52. 14:31
    Resource дээр хуудаслалт, шүүх, select хийх зэрэг кодыг туслах paginate функцэд шилжүүлж үзэх
  53. 18:17
    getBooks, getCategoryBooks дээр paginate функц ашиглан шүүлт, эрэмбэлэлт хуудаслалт хийх
  54. 19:31
    User модел, контроллер router үүсгэж тохируулах
  55. 12:18
    Хэрэглэгчийг бүртгэх, нууц үгийг bcrypt ашиглан шифрлэн хадгалах
  56. 14:29
    Bcrypt болон md5 хэшийн тухай, brute force халдлага гэж юу болох, хэрхэн сэргийлэх вэ?
  57. 21:59
    JWT гэж юу вэ? Хэрэглэгчийг амжилтттай бүртгэсний дараа JWT токенийг буцаах
  58. 13:13
    Хэрэглэгчийн логин хийх endpoint-ийг бичицгээе!
  59. 33:08
    Endpoint-уудыг токеноор хамгаалах protect middleware бичиж ашиглах
  60. 14:46
    Postman дээр authorization токенийг хадгалах тохиргоо хийх, хамгаалсан endpoint-уудаас хэрэглэгчийн мэдээлэл буцаах
  61. 17:37
    User, Operator, Admin эрхүүдийг ашиглан хандах ажиллах эрхийг хязгаарлах authorize middleware бичицгээе!
  62. 10:46
    Номыг үүсгэсэн болон өөрчилсөн хэрэглэгчийн ID-ийг базд хадгалах
  63. 22:09
    Хэрэглэгчидтэй ажиллах апинуудыг бичицгээе! getUsers, getUser, createUser, updateUser, deleteUser
  64. 13:31
    User моделийн өгөгдлүүдийг тусд нь json файлд гаргаж seeder.js-д оруулах
  65. 19:10
    Хэрэглэгчийн өөрийн номнуудыг буцаах, админ функцүүдийг protect, authorize ашиглан хамгаалах
  66. 16:16
    Оператор зөвхөн өөрийн номуудыг өөрчлөх, устгах шалгалтыг нэмэх
  67. 22:42
    Мартсан нууц үгийг сэргээх апи бичицгээе! Нууц үг сэргээх токен үүсгэх нь
  68. 07:11
    Нууц үг сэргээх токенийг хэшлэн хадгалж үр дүнг буцаах
  69. 23:09
    Нууц үгийг сэргээх имэйлийг илгээх кодыг бичицгээе!
  70. 12:41
    Токен дээр үндэслэн нууц үгийг сольж өгөх апиг бичицгээе!
  71. 24:37
    MySQL өгөгдлийн сан болон бусад өгөгдлийн сангуудын харьцуулалт XAMPP ашиглан MySQL суулгах
  72. 22:51
    MySQL дээр Query Browser ашиглан баз үүсгэж, өгөгдөл оруулж, query ажиллуулж туршицгаая!
  73. 13:27
    Sequelize гэж юу вэ? Sequelize сайтын документийг судалж query хийх аргуудтай танилцая!
  74. 28:00
    NodeJS дээр MySQL тэй Sequelize ашиглан холбогдох db-mysql.js файлыг бичицгээе
  75. 18:51
    Моделийг базтай sync хийн холбох, Модел ашиглан баз руу бичих Өгөгдлийн сангийн холболтыг өгөх injectDb middleware бичих
  76. 09:02
    Одоо байгаа MySQL базаас sequelize моделуудыг автоматаар үүсгэх нь
  77. 23:05
    Sequelize моделиудыг хооронд нь гадаад түлхүүрээр холбож туршицгаая! hasMany, belongsTo, hasOne, belongsToMany
  78. 19:03
    Хэрэглэгч, Ном, Тайлбар гэсэн моделиудыг үүсгэцгээе!
  79. 18:57
    MySQL, Sequelize ашиглан Тайлбартай ажиллах апинуудыг бичицгээе! createComment контроллер функц
  80. 12:54
    Тайлбартай ажиллах апинуудын үргэлжлэл getComment, deleteComment, updateComment
  81. 25:13
    Sequelize ашиглан комментуудыг шүүх, эрэмбэлэх, хуудаслах getComments endpoint
  82. 18:28
    Тайлбаруудтай ажиллах апи үргэлжлэл - эрэмбэлэх, хуудаслах getComments sort, offset, limit
  83. 21:45
    Sequelize Magic Methods гэж юу вэ? Холбоосын дагуу шидэт функцүүдийг ашиглаж үзэцгээе!
  84. 17:22
    Lazy болон Eager аргаар хамааралтай өгөгдлүүдийг дуудах нь Хэрэглэгч болон номын комментуудыг гаргах апи
  85. 13:14
    Sequelize getter, setter функц, виртуаль талбар ашиглах, setDataValue, getDataValue функцүүд
  86. 13:09
    Шууд raw query ашиглан өгөгдлийн сантайгаа ажиллах боломжууд
  87. 11:45
    Sequelize модел дээр өгөгдлийн шалгалтуудыг (validation) гүйцэтгэх, өгөгдлийн бусад төрлүүдийн тухай
  88. 22:39
    REST апи хөгжүүлэлтэнд девелоперуудын дагадаг стандартийн тухай Resource –ийг хэрхэн нэрлэх вэ?
  89. 13:00
    Amazon номын дэлгүүрийн REACT вэб сайт төслийг эхлүүлцгээе!
  90. 34:13
    Amazon номын дэлгүүрийн Router холболт хийх, Аpp.js, Login.js компонентуудыг бичих
  91. 23:44
    Amazon номын дэлгүүрийн Books.js компонентийг бичих, токенийг localStorage руу бичих, logout хэрэгжүүлэх
  92. 21:56
    Amazon номын дэлгүүрийн номын дэлгэрэнгүйг үзүүлэх book.js компонентийг бичих мөн уншиж байна гэсэн Spinner компонент хийх
  93. 12:38
    Amazon номын дэлгүүрийн BookDetail.js компонентийн интерфэйсийг Bulma ашиглан угсрах
  94. 22:28
    Cross Origin Resourse Sharing (CORS) гэж юу вэ? Түүнийг сэрвэр дээрээ төрөл бүрийн домэйнүүдэд тохируулж нээж хааж турших
  95. 26:41
    Amazon номын дэлгүүр: Authorization token ашиглаж номуудыг REACT талаас ӨӨРЧЛӨХ, УСТГАХ үйлдлүүдийг бичицгээе!
  96. 22:53
    Cookie гэж юу вэ? Express сэрвэр дээр cookie тэй ажилладаг middleware суулгаж ЛОГИН АПИГ дуудахад cookie буцаадаг болгох
  97. 29:21
    Amazon REACT вэб сайтыг cookie ашиглан нэвтэрдэг болгох, броузерыг хаасан ч логин нь хадгалагддаг болгох
  98. 24:15
    Amazon сайтаас гарах буюу logout хийх, REACT талаас өөрийн cookie бичиж хадгалах, Cookie рүү Javascript хандалтыг хориглож ажиллах
  99. 12:55
    MongoDB рүү хийгддэг оператор injection халдлагаас хамгаалах Хэрэглэгчийн параметрүүдийг цэвэрлэх нь
  100. 20:25
    Front-End талын сайтуудыг хэрхэн сэрвэр талаас хамгаалах вэ? Хэрхэн Cross Site Scripting (XSS) халдлагаас хамгаалах вэ?
  101. 20:15
    Апи Rate Limit буюу рест апиг клиент талаас дуудах тоог тодорхой цаг хугацаанд хэрхэн хязгаарлах вэ? http header pollution (hpp) хамгаалалт
  102. 09:41
    Amazon REST API документийн сайтыг postman болон Docgen ашиглан үүсгэх, express сэрвэр дээрээ документийн хуудсаа холбох
  103. 13:33
    Amazon REST API төслийн кодыг github дээр байрлуулцгаая! Git суулгах
  104. 13:12
    DIGITAL OCEAN дээр эрх нээж droplet үүсгээд Putty ашиглан холбогдоцгооё!
  105. 22:06
    Ubuntu сэрвэр дээрээ NodeJS, MySQL суулган тохируулах, Amazon rest api сэрвэрийг ажиллуулах нь
  106. 10:42
    Droplet дээрээ ажиллаж буй рест сэрвисээ хэрхэн хянах вэ? Process Management ашиглан системээ удирдах нь, сэрвэр асахад сэрвисийг автоматаар старт хийх тохиргоог хийх
  107. 15:21
    Droplet дээрээ Firewall суулгаж портуудыг тохируулах, reverse nginx ашиглан 8000 портыг 80 руу шилжүүлэх нь
  108. 10:17
    iTools дээр домэйн худалдаж авч DIGITAL OCEAN DROPLET-дээ тохируулцгаая!
  109. 09:52
    Сэрвэр дээрээ дээрээ ҮНЭГҮЙ SSL тохируулцгаая!
  110. 12:41
    Windows сэрвэр дээр REST сэрвисээ pm2 ашиглан суулгаж ажиллуулах нь
Та зөвхөн өнөөдөр бүртгүүлснээр энэ сургалтыг 49000₮ болгож хямдруулж аваарай!
Үнэгүй видеог үзэх

== Сурагчдын сэтгэгдлүүд ==

❤️ Маш чанартай сургалт бэлтгэн хүргэдэг багшдаа баярлалаа.
Sodgerel    1/27/2024 11:30:36 PM
❤️ nice
name    1/19/2024 11:09:52 PM
❤️ Амарбат багшдаа маш их баярлалаа. Үнэхээр их зүйлийг сурч мэдэж авлаа. 1234.mn бол монголын залуучуудыг дэлхийн давцанд гаргах шат нь болж байгаад үнэхээр их баярлаж бас бахархаж явдаг шүү.
munkhtulga    11/5/2023 10:30:28 AM
❤️ gal2
Чинзориг    10/28/2023 2:21:29 PM
❤️ Маш гоё ойлгомжтой сургалт байлаа
Bayartsetseg    10/11/2023 10:46:06 AM
❤️ ойлгомжтой сургалт байна
Ариука Ариука    7/17/2023 11:49:19 AM
❤️ GOLANG хичээл нилээн эрэлттэй, яаралтай хэрэгтэй байна.<br>Удахгүй орно гэдэгт итгэлтэй байна. :)
Monggul    7/6/2023 10:47:07 AM
❤️ Docker ч юмуу Dev Ops-той холбоотой хичээлүүд оруулвал их зүгээр байна даа
Дорждэрэм    5/31/2023 8:56:35 AM
❤️ Маш сайн чанартай сургалт болжээ. Rest api Backend-ийн талаар бүрэн хэмжээний ойлтголттой болж чадлаа
Дорждэрэм    5/30/2023 10:51:48 AM
❤️ Их сайн сургалт болсон дахиад олон чанартай сургалт хийгээрэй
Sanchirbold    5/5/2023 5:02:02 PM
❤️ Гайхалтай байна.
Одхүү    2/8/2023 10:54:31 AM
❤️ good
tuguldur    1/7/2023 6:49:47 PM
❤️ MongoDB Schema -г 1 бичлэг нэмээд өгвөл гое боллоодоо :D
Жавхлантөгс    1/5/2023 4:47:59 PM
❤️ баярлалаа, их зүйл сурч байна
Nybo Tax    12/19/2022 12:29:12 PM
❤️ ty sensei
Чулуунбаатар    11/7/2022 6:08:40 PM
❤️ Bayarlalaa. Gehdee aldaa onoo garahaar uuruusuu iluu mundag it naraas asuuj aldaagaa zasaj baigaa
Bulgan    9/7/2022 10:22:16 AM
❤️ Nice
О. Баасансүрэн    8/4/2022 7:28:13 AM
❤️ uneheer hicelee setgelesee hiisn bna
Тэргэл    7/28/2022 1:51:04 PM
❤️ nice2
bataa    7/15/2022 6:22:22 PM
❤️ unheer dajgui goy surgalt bn. ih olon yum medej avlaaa
Мөнхбаяр    5/28/2022 3:36:25 PM
❤️ goy2
Erdenebat    5/23/2022 11:15:45 PM
❤️ nice goy surgalt bn
Erdenebat    5/23/2022 11:15:17 PM
❤️ ойлгомжтой сургалт болж байна. сэдвүүдээ тус тусад нв задалж байгаа нь ойлгомжтой байна.
Батсайхан Мөнхжаргал    5/5/2022 10:54:15 AM
❤️ za neg saihan comment bichichihey.
Enhuush Jaulemj    5/4/2022 8:12:53 PM
❤️ saigan
Баяржавхлан    4/29/2022 8:33:11 PM
❤️ mash sain surgalt
Erdenebat    4/29/2022 3:24:51 PM
❤️ Баяраллаа :D
Ганзориг    4/8/2022 10:17:02 PM
❤️ Ойлгомжтой, практик сайтай заасан хичээл байна. Баярлалаа
Ангараг    3/7/2022 12:02:22 PM
❤️ Үнэхээр дутагдаж байсан хичээл байна. Гайхалтай.
Одхүү    1/20/2022 11:54:10 PM
❤️ Маш их зүйл өгсөн сургалт байлаа. Багшдаа баярлалаа
Дэмчигжав    1/20/2022 11:45:43 AM
❤️ good job
Sek    9/24/2021 9:36:24 AM
❤️ одоо л үзэж эхлэх гэж байна
Содгэрэл    9/15/2021 2:57:56 AM
❤️ Маш сайн сургалт болсон байна.
Цэдэнсодном    9/13/2021 4:20:45 PM
❤️ Их ойлгомжтой хичээл оруулсан байна. Баярлалаа
Адъяа    9/10/2021 4:03:32 PM
❤️ Маш сайн сургалт болсон.
Ugtakhbayar    9/8/2021 3:09:29 PM
❤️ Маш сайн сургалт болсон.
Ugtakhbayar    9/8/2021 3:08:31 PM
❤️ Goy2
Tamir    9/7/2021 10:08:03 PM
❤️ Сургалтаар маш чухал ойлголтуудыг ойлгомжтойгоор зааж байгаад баярлалаа,
Ганзориг    9/5/2021 11:59:57 PM
❤️ Sain surgalt bolson
Naranzul    9/2/2021 1:22:14 PM
❤️ Сайн сургалт болжээ.
Naranzul    9/2/2021 1:21:40 PM
❤️ Super thank u sensei
Erdenejargal    8/30/2021 11:51:11 PM
❤️ Маш гоё сургалт болжээ. баярлалаа.
Uuganbayar    8/26/2021 2:56:25 PM
❤️ Сургалтын агуулга маш их таалагдсан. NodeJS ажиллагааны зарчим болон код бичих арга барилыг шингээсэн сургалт болжээ. Баярлалаа
Uuganbayar    8/26/2021 2:55:31 PM
❤️ Сайн болсон байнаа. Баярлалаа
батхишигт    8/20/2021 1:19:10 PM
❤️ nice
Дашням    8/14/2021 6:04:45 PM
❤️ Nice
Badral    8/13/2021 6:17:09 PM
❤️ Nice
Myanganbayar    8/6/2021 6:24:56 AM
❤️ Маш олон сонирхолтой шинэ зүйлсийг мэдэж авсан сайхан сургалт боллоо.танай сайтын хамт олонд болон багшдаа маш их баярлалаа.
munkhtulga    8/4/2021 10:11:12 PM
❤️ Их таалагдлаа
Буянтогтох    8/3/2021 11:16:59 AM
❤️ Юу ч мэдэхгүй байсанаас маш их мэдлэгтэй болж байгаадаа маш их баяртай байна
Биндэръяа    7/29/2021 2:31:32 PM
❤️ Юу ч мэдэхгүй байсанаас маш их мэдлэгтэй болж байгаадаа маш их баяртай байна
Биндэръяа    7/29/2021 2:31:31 PM
❤️ Үнэхээр таалагдлаа
Barsbold    7/29/2021 10:17:51 AM
❤️ сайн сургалт
Амар    7/29/2021 9:20:59 AM
❤️ bayrlalaa
Анар-Эрдэнэ    7/28/2021 3:53:25 PM
❤️ goy2
Анар-Эрдэнэ    7/28/2021 3:53:05 PM
❤️ good
Davaapurev    7/26/2021 9:40:13 AM
❤️ За ёстой янзтай байлаа. Эхлээд нэг дуустал нь үзчихээд одоо дахиад эхнээс нь үзэхдээ тэмдэглэл хөтлөөд явж байна. 1234.mn-ий хамт олондоо баярлалаа.
Пүрэвдорж    7/18/2021 5:58:46 PM
❤️ sain surgalt
Tuvshinbat    7/18/2021 1:09:13 PM
❤️ Оргүй хоосноос ийм их мэдлэгтэй болж байгаадаа баяртай байна
Номуунбилэг    7/16/2021 5:33:12 PM
❤️ Nice vneheer sain surgalt bolson bn bayrlalaa
Erdenebat    7/15/2021 4:34:02 PM
❤️ nice
Эрдэнэдалай    6/4/2021 1:56:04 PM
❤️ Гоё сургалт байна баярлалаа.
Ичинхорлоо    3/19/2021 9:05:30 AM
❤️ Би мэргэжлээрээ 4 жил ажилласан энэ хугацаанд PHP Laravel backend developer болж чадсан боловч энэхүү технологи нь надад хоцрогдсон мэт бас ажиллагааны хувьд удаан санагдаж байгаа. Би MEARN stack-ийг эзэмшиж Career-таа үсрэлт хийе гэж шийдээд энэ сургалтийг үзэж байгаа юм. Энэ сургалт миний Career-ийг үлэмж хэмжээгээр өөрчилнө. Монголын төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц цалин авах технологи гэж бодож байна.
Мөнх-Итгэл    3/12/2021 8:51:43 AM
❤️ Бүх зүйлийг багтаасан сайн сургалт болсон байна
Золбоо    1/21/2021 11:34:57 PM
❤️ Үнэхээр их таалагдлаа. API дээр сурах хүсэлтэй хүмүүс эргэлзэлгүй аваасай гэж бодож байна. Маш үр дүнтэй байлаа. Миний хувьд бол өөртөө хийсэн ашигтай хөрөнгө оруулалтын 1 нь байлаа.
Цэдэнбалжир    1/10/2021 9:03:08 PM
❤️ mash ur ogoojtei surgalt bna bayrlalaa
наранбат    1/2/2021 5:04:13 AM
❤️ Үнхээр сайхан байлаа. Их ч юм сурлаа. өгөөжтэй сургалт байлаа.
khongorzul    12/28/2020 12:49:01 AM
❤️ Таалагдаж байна.
Cryptor    12/26/2020 10:12:07 PM
❤️ Баярлалаа
Лхагваням    11/30/2020 1:04:20 AM
❤️ Үнээхээр сайн сургалт байна. Багшийн заах арга барил, хичээлийн бүтэц, хоорондын уялдаа маш ойлгомжтой сайн байна.
Nugjii    11/28/2020 4:25:52 PM
❤️ Сэтгэгдэл маш өндөр байна
Erdenebaatar    9/23/2020 10:15:35 AM
❤️ Энэхүү сургалт нь үнэхээр таалагдаж байгаа бөгөөд өөр хаанаас ч монгол хэл дээр ийм хямдхан, ийм сайн сургалт олдохгүй гэдэгт итгэлтэй байна.
Gantulga    9/8/2020 3:36:05 PM
❤️ Маш сайн ойлгомжтой зааж байна. Баярлалаа
Tamir    8/24/2020 1:31:10 AM
❤️ Good
Dev    8/4/2020 4:15:46 PM
❤️ Маш ойлгомжтой гоё сургалт хийсэн байна. Баярлалаа
Батцэцэг    8/1/2020 9:24:11 AM
❤️ Сургалт гоё байна. Харин өөр зүйл дээр хэрхэн ашиглах уу гэдэг даалгавар маягийн жижиг зүйлүүдийг хийвэл
Тамир    7/23/2020 9:48:34 PM
❤️ Sain surgalt bolson, bodit jisheen deer tailbarladag ni ih taalagddag
Баяржаргал Цолмон    7/11/2020 11:47:03 AM
❤️ Энэ сургалт маш дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа бөгөөд цөөхөн минуттай олон хэсэг болгож байгаа үнэхээр таалагдлаа. Бас socket ийн талаар хичээл орвол бүүр гоё болох юм байна.
Solution    6/16/2020 6:15:46 PM
❤️ монгол хэлээрээ ийм сайхан сургалт үзэж байгаадаа маш баяртай байна. Ойлгомжтой , онол практик хосолсон чанартай сургалт болжээ. Та бүхний номын цагаан буян үргэлж дэлгэрч байх болтугай
Энхтайван    6/8/2020 12:12:44 PM
❤️ Сайн сургалт болсон байна олон зүйлийн тодорхой тайлбарлаж өгсөн байна. Баярлалаа
Munguu    6/8/2020 12:29:44 AM
❤️ Cool
zob    6/1/2020 1:29:05 AM
❤️ эх хэлээрээ үзэх нь зарим ойлголтуудыг сайн ойлгоход тусалж байгаа. Бас гадны сургалтууд шиг хэрэггүй юм нээх заахгүй байгаа нь таалагдаж байгаа.
Б. Хашбаатар    5/15/2020 10:01:32 AM
❤️ маш их хэрэгтэй сургалт болсон байна. ялангуяа түүхэн талаас авч тайлбарласан болохоор ой тоонд их наалдацтай сайхан сургалт болсон байна маш их баярлалаа цаашдынх нь ажил хөдөлмөрт томоос том амжилт хүсье
jadamba    5/13/2020 2:13:29 AM
❤️ goy bolson baina
Nanzaa    5/10/2020 10:45:58 PM
❤️ Үнэхээр хэрэгтэй сайн сургалт байна.
Болдбаатар    5/8/2020 9:45:34 AM
❤️ таалагдаж байна
Мөнхчулуун    5/7/2020 7:30:44 AM
❤️ Баярлалаа
Баяржаргал    5/6/2020 12:08:04 PM
❤️ Маш хэрэгтэй сургалт байна. Ялангуяа орчин үеийн веб технологийн талаар, түүний суурь ойлголтуудыг оновчтой байдлаар зураглан тайлбарласан нь сургалтыг илүү хялбар, ойлгомжтой болгож байна. <br>Мөн уг сургалтаар өөрийг нь өөр дотор нь дуудаж ажиллах (nested data) өгөгдөл болон түүнийг удирдах recursive функцүүдтэй ажиллах талаар оруулж өгөхийг хүсэж байна. Ийм хичээлийг оруулж өгвөл уг сургалтыг олон зүйлд хөрвүүлэгдэн ашиглагдах боломж бүрд бүрдэх юм гэж үзэж байна.
dugersuren    5/5/2020 7:22:53 PM
❤️ Амарбат багшийн сургалтууд маш их таалагдаж байгаа эдгээр сэдвүүд маш их хэрэгтэй сэдвүүд байна. Цаашид өшөө олон шинэ шинэ орчин үеийн хүчирхэг технологиудыг заасан сургалтуудыг оруулаарай. 1234.мн хамт олондоо амжилт хүсье.
Пүрэвдорж    5/5/2020 6:42:19 PM
❤️ Амарбат багш хэнч ойлгохоор ойлгомжтой сайн заадаг.
Амаржаргал    5/4/2020 1:56:40 PM